Эзэмшил тодорхойгүй байшинд гал гарч нэр хаяг тодорхойгүй иргэн нас баржээ
2020-04-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 202004.23-ны өдрийн 03:27 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 03:38 цагт очиж, эзэмшил тодорхойгүй байшингийн дээвэр, дотор тал шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт нэр, хаяг, тодорхойгүй /40 орчим настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ хүн өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

 

Цагдаагийн байгууллага нэр, хаягийг тодруулахаар ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин