Б.Дэлгэрсайхан: Өвчнөө анхаараад эдийн засгаа хаяад байна
2020-04-23

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Ковид-19 халдвар дэлхий нийтэд тархаж, олон улс арга хэмжээ авсаар байна. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. УОК-оос гаргаж байгаа тоо,шүүлтүүрээр монголдоо хүлээн авах багтаамж, хүчин чадлын хэмжээнд гаднаас улсаас иргэдээ авчирч байна. Хязгаартай байгаа, хязгаарын цаана үлдэж байгаа иргэдэд чиглэсэн ямар арга хэмжээ авах боломж байна вэ? Хуульд ямар зохицуулалт хийсэн бэ?

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Эрхзүйн орчин хангалтгүй байгаа. УОК, Засгийн газар зарим зохицуулалтыг хуулийн зохицуулалтгүй практикт тулгуурлан шийдвэрлэж байна.  Иймд хуулийн зохицуулалттай болгохоор хуулийн төсөл өргөн барьсан. УОК, ЗГ-ын бүрэн эрхийн хүрээнд гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааг тусгасан. Цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж, ҮАБЗ, УОК, Засгийн газар, яам, сайдууд ямар чиг үүрэгтэй ажиллахыг тусгаж өгсөн. Иргэдээ ялгаварлан гадуурхахгүй. Хүний эрх, эрх чөлөөг хангаж, гадаадад байгаа иргэдээ татан авах эрхийг Засгийн газар, Онцгой комисст олгож байна. 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Энэ хуулийн төсөлд хандивын асуудал тусгасан. Хандив, тусламж бүрэлдүүлж, зорилтот бүлэгт хамаарах иргэдээ авчирна. Мөн гадаадад хувийн болон албан хэргээр зорчсон иргэдийг бүртгэлжүүлнэ. Тусламжийг цуглуулан гадаад улсад байгаа эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдээс тодорхой шалгуур хангасан иргэдэд олгохоор тусгасан. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

 

-Хүнсний хэрэгцээ, хангамжийн талаар тодорхой томъёолол оруулж өгмөөр байна. Онцгой нөхцөлд хуульд заагдаагүй зүйлсийг оруулахгүй бол дэндүү нуршуу, ойлгоход төвөгтэй байгааг анхаарч өгнө үү?

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

 

-Гадны улс орнууд өвчин туссан иргэдээ ялгаварлан гадуурхаж байна. Зарим улс иргэдээ гаднаас нь шатаах тохиолдол гарлаа, буудахыг хүсэж байна. Бид түрүүлж хөдөлснөөр өнөөдөр дотооддоо халдварыг алдаагүй байна. Өнгөрсөн хугацаанд иргэдийн эрхийг хязгаарлах, зайлшгүй арга хэмжээ авах нөхцөлүүд гарсан. 

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед дунд шатанд асуудал үүсч байна. Дээрээ гаргасан шийдвэрийг дунд шатанд гацааж байна.  Онцгой нөхцөлд  ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг анхаарч, оронсууцжуулна гэжээ. Ингэж цонхны цаанаас морожени долоолгомооргүй байна. Үүний оронд цалин, урамшууллыг нэммээр байна. Хуурамч мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн халдвартайгаа мэдэж байж явсан маршрутаа нуусан иргэнд эрүүгийн ямар хариуцлага тооцох вэ? Өвчнөө анхаараад эдийн засгаа хаяад байна шүү. 

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Улсын хэмжээнд эрхзүйн зохицуулалт байхгүй байгаа нь харагдсан. Ажлын хэсэг хилийн боомт, орон нутагт ажилласан. Тангараг өргөсөн эмч, төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүн, цагдаагийн алба хаагчид тэргүүн эгнээнд ажиллаж байна. Тиймээс нийгмийн баталгааг хангахаар хуульд оруулсан. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хоёр заалт орсон. Хуурамч мэдээлэлтэй холбоотой ЦЕГ, ХХЗХ хамтран хяналт тавина, эзэнтэй болсон. Үүрэн холбоо, интернэт үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хязгаарлалт мөн хийх боломжтой. Санаатай нуусан, зугтсан оргосон иргэнд оногдох хариуцлагыг чангатгаж байна. 

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

 

Эрүүгийн хуулийн 15.6-д халдварт өвчнийг бусдад санаатайгаар халдаасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Мөн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан. Мөн олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээ тараавал 500 нэгжээр торгохоор оруулсан. Моргейжийн төслийн тухайд шинээр байр барьж эмч, алба хаагчдыг оруулах биш одоо баригдсан байгаа байруудад оруулах юм. Мөн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг ч тусгасан байгаа. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар  Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Байсхийгээл гинэ өвчин гарч ирээд хүн төрөлхтөн шинэ аргаар амьдрахгүй бол болохгүй болжээ. Шинэ аргуудыг шинээр гарагж ирэх хэрэгтэй. Амазон их баяжиж 700 000 ажилтан шинээр авна гэж зарлаж байна. Монголчууд орж сурах хэрэгтэй одоогоор хамгийн амжилттай яваа компани
2020-04-24
Энэ ДЭЛГЭРСАЙХАН ГЭХ ХУЛГАЙЧИЙГ ДАХИЖ СОНГОЖ болохгүй шүү. ДОРНОГОВЬЧУУДАА
2020-04-24
Иргэн:
Эдийн засгаа анхаарахгүй бол эргэж босгох гэж зовно шүү
2020-04-24
дорж:
манайд өвчин тархаагүй байнаа хөө
2020-04-23
1524:
зөв
2020-04-23
hadgalamjiin huug buulgaachee
2020-04-23
ediin zasgaa davhar anhaarsan deer shd. Ulsgulun humuus uvchin hamaagui bolno shuu.
2020-04-23
zochin:
Amid yavbal altan ayaganaas us uuna, ediin zasgaa sergeej bolno, ehleed uvchinoo anhaarah ni zuvoo.
2020-04-23
дорж:
манайд өвчин тархаагүй байнаа хөө