COVID-19: Европчууд хөл хориог сулруулахыг шаардан эсэргүүцэж байна
2020-04-23

АНУ-д олон мянган хүн өөрийгөө тусгаарлах дэглэмийг эсэргүүцэн жагсаж, ажилдаа явах боломж олгохыг шаардан, хөл хорионы хязгаарлалтуудыг иргэдийн эрх чөлөөг зөрчсөн хэрэг хэмээн үзэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Яг ийм байдал Европын зарим орнуудад ч гарч байгаа талаар Вести мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Францын цагдаагийнхан гурван шөнө дараалан эсэргүүцэлтэй тулгарч байгаа гэнэ. Эсэргүүцэгчид цагдаагийнхан руу элдэв зүйлс шидэж, гудамжинд хогийн савнуудыг шатаах болжээ. Хамгаалалтын дуулгагүйгээр скутерээр явж бйсан 30 настай оршин суугчийн бичиг баримтыг цагдаагийнхан шалгасны төлөө Парисын дагуул хотуудад гарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн байна. Харин Тулуза хотод ямар ч шалтгаангүй, хөл хорионд уйдсан залуус үймээн дэгдээж, машин шатаасан гэж ВВС мэдээлжээ. 

 

Испанид ч мөн өөрсдийн нөхцөлд тохируулан эсэргүүцэж байгаа гэнэ. Тухайлбал Мадрид хотын оршин суугчид тагтан дээрээ гаран сав суулга, таг, хайруулын таваг нүдэн их дуу чимээ гарган, хөл хороины нөхцлийг зөөлрүүлэхийг шаардаж байгаа аж.  Энд дуулгахад, Мадрид хотод унадаг дугуйн түрээсийн үйлчилгээг сэргээсэн бөгөөд ирэх долоо хоногоос 14 хүртэлх насны хүүхдүүдийг гадаа салхилуулахыг зөвшөөрчээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
мн:
Аминаас үнэтэй эрх чөлөө гэж юу байхав.Нийгэм нь айх айдасгүй тайван амгалан болсон цагт л тэр эрх чөлөөгөө эдэлнэ биз.Нийгэм нь дэг журамтай, эв нэгдэлтэй, тэсвэр тэвчээртэй байж л энэ өвчнөөс ангижирна. Ингэж эрх чөлөө гэж дураараа аашлах юм бол нийтээрээ тахлын өмнө бууж өгч байна аа гэсэн үг. Олноороор сүйрэхийн шинж
2020-04-24
цалинг нь өгөөд хүүхдүүдэд нь мөнгө өгөөд байхад новшроод байх юм манайх шиг бол яана
2020-04-23
Зочин:
Балкон дээрээ гарч түмпэн сав нүдэж байгаа нь Муу зүйлсийг хөөж байгаа нэгэн төрлийн зан үйл юм!!! Рөл хориог эсэргүүцэж байгаа биш шүү!!! Харинч хатуу хөл хорио тогтоосонд талархаж байгаа!!!
2020-04-23
Aaaaa:
Erh chuluu yunaas ch iluu unetei ulsuud. Ajillaj idevhtei amidralaar amidarch irsen ard tumnuud saihan yum. Mongolchuud olon zuunii tursh darlagdaj haalttai irsen bolhoor erh chuluu yamar uneteig medehgui.ajilgui hichneench hugatsaagaar gertee hevtsen chadah bolhoor tednii zovlong oilgohgui. 100 sayaaraa haniadaar uhej baisan tuuhtei ch erh chuluutei uhehiig iluud uzdeg ulsuud.
2020-04-23
Zochin:
Amid uldej chadval ajil hiih, aylaj zugaalah, agaar salhind garch dur zorgooroo amidrah l baih. Daljignaj baigaad suns boloh nee
2020-04-23
irgen:
uls ornuudiin irgediin uhamsar soel shuud haragdaj ehelsen balai ulsuud
2020-04-23