COVID-19: АНУ-ын хоёр дахь муж Хятадын эсрэг зарга мэдүүлнэ
2020-04-23

АНУ-ын Миссури муж БНХАУ-ыг цар тахалтай холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан хэмээн буруутгаж шүүхэд нэхэмжлэл гаргасан талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. 

 

COVID-19: Миссури муж БНХАУ-ыг тахалд буруутган шүүхэд зарга мэдүүлжээ
 

Миссури мужийн араас Миссисипи муж COVID-19 вирусийн талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж Хятадыг буруутган шүүхэд хандахаар болсон байна. Энэ талаар тус мужийн ерөнхий прокурор Линн Фитчийн цахим хуудсан дээр мэдээлжээ.

 

Ерөнхий прокурорын өгүүлснээр, Хятадын бодлогын улмаас Миссисипи мужийн дэндүү олон оршин суугч /үүнд прокурор өвдсөн, нас барсан, ажилгүй болсон иргэдийг багтаажээ/хохирсон тул Хятад ял зэмгүй үлдэх ёсгүй гэнэ. Тиймээс шүүхээр шударга ёсыг тогтоолгоно гэж Фитч цохон тэмдэглэжээ. Мөн Хятадын эсрэг заргыг дэмжихийг Конгресст уриалсан байна.

 

Эргэн сануулахад, Миссури мужийн Ерөнхий прокурор Эрик Шмит Хятадыг буруутган шүүхэд хандсан бөгөөд "асар их амь нас хохирсон, эдийн засаг хямарсан"-ы төлөө нөхөн төлбөр төлөх ёстой гэж тэрбээр үзэж байгаа юм.

 

Хятад улс дэлхий дахинд вирусийн талаарх аюулыг сануулаагүй, худал мэдээлэл өгсөн, гэрчүүдийн амыг хаасан, өвчний тархалтыг зогсоохын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэж Миссури мужийн прокурор БНХАУ-ыг буруутгажээ. Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан энэ үйлдлийг шүүх засаглалыг доромжилж байгаа хэрэг гээд ямар ч үндэслэлгүй буруутгаж байгааг онцолсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Z:
Sanal neg baina
2020-04-24
зочин:
Трампын өрөөсөн дугүй. Анх өвчин гарч байхад Трамп ерөнхийлөгч юу гэж ярьж байлаа. Энэ бол улирлын томуу. Манайд хэдэн хүн үхдэгийг мэднэ биз дээ. гээд л баахан цэцэрхээ биз дээ. Америкийн анагаах ухаан иргэдээ аварна хамгаална. Дэлхийн хамгийн хүчирхэг гээд л амны зоргоороо ярьж үл тоож байсан. Одоо горыг нь амсаж байна. Ухаангүй ерөнхийлөгч урагшгүй албат Линн нэг тэрэгний 2дугүй.
2020-04-23
Z:
Sanal neg baina
б:
АНУ-ын шүүхийн шийдвэр гарсан ч Хятад салаавч өгөх байхдаа
2020-04-23