Шүүх танхимаас: "461 ба 312"
2020-04-23

Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.

 

-Сайдаас шүүхэд, шүүхээс "шоронд"-

 

Шүүх хуралдааны үеэр тэрбээр “Өмгөөлөгчтэйгээ санал нэг” гэдэг ганцхан л үг хэлсэн. Өөрөөр үг хэлж, үйлдэл ч хийлгүй гараа эгэлдэргэлэн суусаар шүүх хурлыг дуусгалаа. Өмгөөлөгч нар нь прокурортой мэтгэлцсээр нэр бүхий таван гэрчийг заавал оролцуулах хүсэлт тавьсны дагуу шүүх хуралдааныг хойшлуулав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн А танхимд өнөөдөр өглөө болсон, нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан өнөө харин Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх яллах дүгнэлт үйлдүүлэн шүүгдэгчийн ширээний ард суугаа М.Энхсайханы гэм буруугийн шүүх хуралдаан юм.

 

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалан явууллаа. Улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын Г.Батбаяр, Б.Батсайхан нар оролцов. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Оросоо, Г.Бат-Отгон, Ц.Эрдэнэбат нар ирснээс гадна нэр бүхий хохирогч, гэрч нар шүүх хуралд оролцлоо.

 

Өндөр эрх мэдэлтэй албан тушаал хашиж байсан хүмүүс хаана ч, хэзээ ч “дарга” зангаа тавьдаггүй бололтой.  М.Энхсайхан шүүх хуралдааны туршид “элгээ эвхэн” суух нь янз муутай байгааг нь илтгэнэ. Түүний өмгөөлөгч нарын зүгээс “Шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлэх боломжтой гэж үзэж буй учраас Д.Отгонцэцэг, А. Гансүх, н.Энхбаяр, н.Ганбаатар, н.Батсүх нарын гэрч, шинжээч нарыг заавал оролцуулах ёстой. Тэд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүхэд гаргав.

 

Харин Улсын яллагчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр дурдагдсан хүмүүс мэдүүлэг өгсөн тул эдгээр иргэнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн. Хэрэв шүүгдэгийн зүгээс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэвэл түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл бүхий таван хуудас материалыг шүүхэд хүлээлгэн өгөв.

 

Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шалтгаан нь шүүгдэгч М.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх баталгаа авсан боловч яллагдагчийн үүргээ биелүүлээгүй. Мөн энэ үйлдлээрээ ЭХХШТХ-ийн 7.1.5 дахь хэсэгт заасан бусад оролцогч нарт нөлөөлөхгүй байх гэсэн яллагдагчийн үүргээ зөрчсөн гэж прокурор мэдүүлэв. Тодруулбал М.Энхсайхан өөрийн хөтөлдөг твиттер хаягнаасаа хавтаст хэргийн материал, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг олон нийтийн сүлжээгээр тараасан үйлдэл гаргасан. Үүнийг шүүхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Иймд шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавив.

 

 ЭХХШТХ-ийн долоодугаар бүлэгт

 

7.9 дүгээр зүйл.Яллагдагчийн үүрэг

 

1.Яллагдагч дараахь үүрэг хүлээнэ:

 

1.1.шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;

 

1.2.шүүх хуралдааны дэгийг сахих;

 

1.3.шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

 

1.4.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх;

 

1.5.оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх

 

2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно гэж заасан байдаг.

 

Шүүгч прокурор болон шүүгдэгчийн хэн хэнийх нь эрхийг ханган ажиллаж М.Энхсайханы өмгөөлөгчдөөс гаргасан гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг тавдугаар сарын 5-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв. Мөн прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. 

 

Манай улстөрчид хорихоос номтой, зохиолтой гарч ирэх болсон.  Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өмнө нь 2019 оны зургадугаар сард АТГ-аа сэжигтнээр баривчлан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатуулж байсан. Түүнийг өнөөгийн шүүхийн шатанд шилжээд буй Тавантолгон хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа хууль бус үйлдэл гаргасан байх магадлалтай гэх хэрэгт холбогдуулсан баривчилсан юм. Тухайн үед 24 цаг саатуулагдаад гарч ирснийхээ дараа М.Энхсайхан үзэж туулснаа багтаасан "461 ба 48/24" нэртэй нийтлэл бичиж байв. Тэрбээр жилийн дараа дахин өнөөх л 461 дүгээр хорихдоо саатуулагдахаар боллоо. Суллагдахдаа магадгүй "461 ба 312" гэх сургамжит өгүүлэлтэй гарч ирэх биз ээ.

 

Улстөрийн халуун тогоонд чанагдаж явсан эрх мэдэл, албан тушаалтнууд нэр, мөр цэвэр ажилласан бол албаа хүлээлгэж өгчихөөд модон дунд дүнзэн байшин бариад кофе шимж, ном уншсан шиг сууж байвал сайхан. Харамсалтай нь сайд байсан хүн яллагдагч болж шүүхэд дуудагдаж,  цагдан хорих 461 дүгээр анги руу ачигдаад явах нь хачин жигтэй л юм...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэхээр хуультай шудрага шүүх одоо ажиллаж эхэлсэн л юм бол шоронд нь хатаагаад өгөөч ард түмэн харж байна
2020-04-26
зочин:
гадуур шуудайнд хогоо түүж яваа хүн энхсайхан гэгч хулгайчаас илүү их жаргалтай эрх чөлөөтэй явж байдаг юм билээ.төрийн хулгайч нар өөрсдөө хүзүүндээ оосороо бэлдэж бгаан хуулиа өөрсдөө хийчихээд тэндээ боймолж үхдэг л байхгүй юу.хуули цааз боловсруулдаг этгээдүүд өөрсдийн ами тавих нүхээ хэдэн зуунаар дамжиж бэлдэж иржээ .энэ бол хуви тавилан.
2020-04-25
Т1т чи
2020-04-25
Муу хужааг шоронд нь хатаа
2020-04-25
Битгий т1т чи Зөндөө баримт гарсныг хараагүй хаагуур явсан мал вэ
2020-04-25
Tanai ax chini mongoliin bux tomoriig uragsha zooj bdag boss sh dee zax zaxaas xelxed iim bn
2020-04-25
Зочин:
Өөрөө энхсайханы төлөвлөсөн гэрээг сайн уншсан биз Гэрээний аль заалт нь өөрийн чинь яриад байгаа 60 жил үнэ төлбөргүй өгнө гэсэн байна аа Арай хүний амахр хүний мууд дурлаад баыгаа юм биш биз долоогчоо
2020-04-25
Зочин:
Хулгай ч нь төрийн толгойд гарч ухаантнууд нь шоронгоор айлгасан хавчилганд амьдардаг шинэ үёиын 37 он ирлээдээ Энхсайханыг улсаас идлээ гэж дуулаагүй цэвэр хүн дээ нэгэн цагт цагаадна даа
2020-04-25
Т1т чи
Битгий т1т чи Зөндөө баримт гарсныг хараагүй хаагуур явсан мал вэ
Tanai ax chini mongoliin bux tomoriig uragsha zooj bdag boss sh dee zax zaxaas xelxed iim bn
Луйварчдаас салахгүй бол Монгол улс хэцүүдэх нь.Ядуу буурай Африкийн орнууд хүртэл биднийг муугийн жишээ болгож ярьдаг болжээ.
2020-04-25
Harin tee, deerh hed ch evgui hulgai, surtal uhuulga hiideg balai luivarchid daa
2020-04-25
Балдан:
Энэ хулгайчидийн шүүх хурал яахаараа дандаа хоошилоод байдаг юм бэ... Түр төрд байсан хулгайч нар эх нутгийг минь гадаадын хулгайчид зарж боролуулж .....гол нь өөртөө их доллартой болох иймэрхүү юм хийчихсэн хүмүүс гэм хийгээгүй гэж солиорох юм хийсэн л бол шорондоо нэгийн цуваанд ороод орцгоох хэрэгтэй хэл ам гаргалгүй тэндээсээ бурханы оронд очих болтугай хурай хурай
2020-04-25
Одоо энэ оюутолгойг чинь гадныханд 60 жил үнэ төлбөргүй ашиглуулах гэж чичрээд одоо шүүлгээд байгаа хулгайч
2020-04-24
Зочин:
Өөрөө энхсайханы төлөвлөсөн гэрээг сайн уншсан биз Гэрээний аль заалт нь өөрийн чинь яриад байгаа 60 жил үнэ төлбөргүй өгнө гэсэн байна аа Арай хүний амахр хүний мууд дурлаад баыгаа юм биш биз долоогчоо
Arai helmegduuln bn daa hiisen ajliig ni buren mushgij yal tulgaj bgaa ni 37 oni helmegduulelt yavaj bgaad garamsaj bn ardchilsan namin olon demjigch narin huchind etonhiilegch bolchiheed hamt mor zeregchid yavsan nohodruugiinhee araas hutga zoodog iim hun chanarhui uls torchideer toroo udirduulj bgaadaa haramsaj bn iim ardchiliig bid hiseegui 37 oni helmegdelt ardchiliig bulshilj bgaad haramsaj bn hezer negen tsagt unen mon ni ilereh bhaa ardchiliin toloo unen moniig olohiig husej bn niit ardchillagchidaasaa husemjile
2020-04-24
Монгол:
Монголын МАФ-ийнхан, ОФФОшол-чид, том луйварчид, Улсын Их Хулгайчид хууль шүүхээс айхаа больж дээ. Монголын хууль шүүхээр даажигнадаг болж! Хятадад том луйварчид нь ял сонсоод голынхоо дуугаад орилоод л чирэгдээд явах юм. Хууль шүүх нь хүчтэй улс орон сайхан юм аа.
2020-04-24
Зочин:
энэ шүүгч прокурор гээд байгаа нь баттулгын захиалгыг биёлүүлээд баттулга нь хэний захиалгаар монголыг ямар болгох гээд байна даа ийм хүмүүстэй юу ярих вэ дээ энхсайхан гуай баттулга минь урьдын сургамж байгаа шүү ээлж чинь ирнэ дээ
2020-04-24
Иргэн:
СОЛИОР.... ЧИ ЮУ ГЭЖ УРВАГЧЫГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛЖ, УЛС ОРНЫГ МИНЬ ҮГҮЙ ХИЙХ ГЭСЭН МУУ САННАТ ХУЖАА ВЭ...???
2020-04-24
Жинхэнэ хонгил чинь харин энэ болж таарлаа. Женко, Тайган 2 эзэд нь. Мөд удахгүй өөрсдөө хонгил руугаа чирэгдэнэ дээ чирэгдэнэ.
2020-04-24
Иргэн:
СОЛИОР.... ЧИ ЮУ ГЭЖ УРВАГЧЫГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛЖ, УЛС ОРНЫГ МИНЬ ҮГҮЙ ХИЙХ ГЭСЭН МУУ САННАТ ХУЖАА ВЭ...???
Haabar:
Монголын шүүх маань эрх баригчдын захиалгаар жүжиг тоглодог болж байх шивдээ. Субъектив талын тэр хорлон сүйтгэх ажиллагаа явуулах санаа бодллыг баталсан зүйлс нь хаана бна вэ? Ингэтлээ доошоо орцгоох гэждээ.
2020-04-24
yag tegne. odoo neg zahia bichne. tegeed chihriin uvchtei bolj taaraad, emlenelegt hevtej baigaad tsagaadaad garch irne!
2020-04-23
Da.Ganbold, Baabar, Batuul, Bayartsogt:
D.Zorigt, Bayartsogt, Da.Ganbold, Baabar, Tsenddoo,M.Enhbold, Ochirbat geh met hujaa nar butneeree uldlee dee. Yaagaad ene Ochirbatiig shalgadaggui um be. Ene hun sanaataigaar Mongol turiin huchin chadliig udaa daraa sulruulah zuils hiij baisan. Mongoliin buh uildveruud ene Enhsaihan, Ochirbat, Z.Enhboldiin garaar orj hujaa ruu achigdsan. Hen hariutslaga huleeh yum be
2020-04-23
Harin tee, deerh hed ch evgui hulgai, surtal uhuulga hiideg balai luivarchid daa
ХУЛГАЙЧ ХҮН НОМ БИЧИХЭЭР ЯЛЫГ НЬ ХӨНГӨЛНӨ ГЭЖ ХУУЛЬ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ ХАРИН ХАРАКИРИ ХИЙВЭЛ НЭР ХҮНДТЭЙ ХҮҮХДҮҮД НЬ ГУТАМШИГААС АВРАГДАНА
2020-04-23
Зочин:
"НЯГТЛАН ЭНЭ ТЭР ГЭНЭ ҮҮ, АВЛИАГЧИД ТИЙМ АДГИЙН. ТИЙМЭЭС АЛЬ АЛИНЫГ НЬ ӨРШӨӨЖ БОЛОХГҮЙ" Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ 2015 ОНЫ 9-Р САРЫН 15-НД ЖИЛ ШАХАМ ХИЛСЭЭР ХОРИГДОЖ ЦӨХӨРСӨН МӨНГӨНЧИМЭГИЙГ ӨРШӨӨЛГҮЙ ЯЛЛА ХЭМЭЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА НЭГ МУУ ЯДАРСАН ЭМЭГТЭЙ ДАРЛАН ИНГЭЖ ХУЦАЖ БАЙЖ ДЭЭ. ОДОО ЮУ ГЭНЭ ВЭЭ, ШУДАРГА ШҮҮХ Ч ГЭХ ШИГ ХАРЬ ГАРИГААС ИРСЭН ЭТГЭЭД ШИГ АВИРЛАЖ БНА. ТЭР МУУ ХУЛГАЙЧИЙГ ЯЛЛАХ ӨДӨР ИРНЭ ЭЭ, ГАЙГҮЙ.
2020-04-23
Баатар:
Аавын хаалгыг татсанч амьдралаа сайжруулчихсан гарууд даа. Яалтай ч билээ дээ
2020-04-23
Баатар:
Аавын хаалгыг татсанч амьдралаа сайжруулчихсан гарууд даа. Яалтай ч билээ дээ
2020-04-23
Зочин:
30 хоноод өмгөөлөгчийн хүсэлтээр хууч өвчин хөдөлсөн гадаадад эмчлүүлэх шаардлагатай гээд гараад ирнэ
2020-04-23
yag tegne. odoo neg zahia bichne. tegeed chihriin uvchtei bolj taaraad, emlenelegt hevtej baigaad tsagaadaad garch irne!
ХАЧИН ЖИГТЭЙ ГЭЧИХЖЭЭ:
Монголын Төрд байсан одоо байгаа нь ч бүгд хулгайчууд. Хачин жигтэй гэхээсээ нэг хулгайч нөгөөгөөр солигдож байгаад л ард иргэд бухимдалтай байна. Бүгд зайлбал таарна
2020-04-23