Испанийн хөлбөмбөг тавдугаар сарын сүүлчээр сэргэж магадгүй
2020-04-24

 

“Ла лиг”-ийн ерөнхийлөгч Хавьер Тебасийн хэлснээс үзэхэд Испанийн хөлбөмбөгийн улирлыг тавдугаар сарын сүүлчээс үргэлжлүүлэхээр ярилцаж байна. Коронавируст халдварын улмаас гуравдугаар сарын 11-нээс тус улсад спортын бүхий л уралдаан тэмцээн, түүний дотор хөлбөмбөгийг хориод байгаа юм.

 

Хэрвээ 2019-20 улирлыг дуусгахгүй бол “Ла Лиг”-ийн багууд нийтдээ 1 тэрбум орчим еврогийн алдагдал хүлээхийг Тебас цахимаар сэтгүүлчидтэй холбогдох үеэрээ хэлжээ. Тэрбээр мөн дараах мэдээллийг өгөв:

• Улирлыг дахин эхлүүлэх хугацааны хувьд тавдугаар сарын 29, зургадугаар сарын 6, зургадугаар сарын 28 гэсэн хувилбарыг судалж байна

 

• Тоглолтыг үзэгчгүйгээр явуулах, эсвэл цөөн тооны үзэгч оруулах

 

• Ивээн тэтгэгч, тасалбарын орлогоос “Ла Лиг” 150 сая еврогийн алдагдал хүлээгээд буй

 

• Испанийн мэргэжлийн хөлбөмбөг Засгийн газраасаа ямар нэгэн санхүүжилт хүсэх бодолгүй байгаа.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин