Brent газрын тосны үнэ 5,02 хувиар өсөв

Лондонгийн ICE бирж дээр 2020 оны зургаадугаар сард нийлүүлэх Brent маркийн газрын тосны фьючерсийн өртөг дөрөвдүгээр сарын 24-ний өглөөний байдлаар баррелль нь 22,40 ам.доллараар зарагдаж, 5,02 хувиар өссөн талаар РБК мэдээллээ.
Мөн хугацаанд WTI газрын тосны фьючерс 6,91 хувиар өсч, баррель нь 17,64 доллар болжээ.
Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Brent маркийн газрын тосны үнэ 1999 оны 12 дугаар сарын 11-нээс хойш анх удаа баррель нь 16 ам.доллараас буурч байв.
Энэ уналт үргэлжлэн, түүхэндээ анх удаа 8 доллараас буурч, улмаар арилжаа дуусах үед 0 доллар хүрэн, үүний дараа хасах дүн рүү орж байсан юм.
Газрын тос үнэгүйдэж, түүхэнд анх удаа -40 долларт хүрэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ