"Соёмботой уул"-нд түймэр гарлаа
2020-04-24

Нийслэл хотын өмнө зүгт, Хан-Уул дүүргийн 14 хороонд байрлах "Соёмботой уул"-нд гал түймэр гарлаа.

 

 

Гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч 6 автомашинтайгаар гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Эргэн сануулахад өнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сард мөн Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас гал алдаж түймэр дэгдсэн.  Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж  галыг цурманд оруулж, бүрэн унтрааж байсан билээ.

 

Соёмботой уул нь Богдхан уулын дархан цаазат газар юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин