Их мастерууд ихэрлэн мэндлэх нь
2020-04-24 15:23

Залуу шатарчин С.Билгүүн олон улсын их мастер цолыг хүртээд удаагүй ч араасаа хоёр ч залууг дагуулах булган сүүлтэй байжээ. Дэлхийн шатрын холбооны зөвлөлийн 2020 оны хоёрдахь хурлаар цолны болзол хангагсдын талаар хэлэлцэх бөгөөд их мастерт нэр дэвшсэн манай гарагийн гурван шатарчны хоёр нь Монголынх ажээ. Тэд бол 26 настай У.Насанжаргал, 32 настай Г.Мөнхгал нар юм.

 

Манай нэр дэвшигчид тус бүр их мастерийн гурван баллыг биелүүлж, хувийн чансаагаа Насанжаргал 2503, Мөнхгал 2476-д хүргэсэн байна. Тус бүрээр нь танилцуулвал:

 

 

У.Насанжаргал:

 

Он

Хаана

Тэмцээн

Оноо

Тайлбар

I

2018

Гүржийн Батуми

43rd World Chess Olympiad 2018

9 өргөөс 7,5 (норм 7)

Энд 6 хожиж, 3 тэнцсэн. 3 их мастертай таарч 2 хожиж, 1 тэнцлээ

II

2019

Сербийн Нови-Сад

GM third Saturday 105

9 өргөөс 7 (норм 7)

6-2-1. 3 их мастертай таарч 3 хожсон

III

2020

Сербийн Нови-Сад

GM Round robin Third Saturday 128

9 өргөөс 7 (норм 7)

6-2-1. 3 их мастертай тоглож 3 хожив

 

 

 

Г.Мөнхгал:

 

Он

Хаана

Тэмцээн

Оноо

Тайлбар

I

2015

Унгарын Кескемет

Chess in Kecskemet GM December 2015

9 өргөөс 7 (норм 7)

Энд 6 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдов

II

2016

Улаанбаатар           

Их нүүдэл 2016

9 өргөөс 6,5 (норм 6,5)

4-5-0. 7 их мастертай таарч 3 хожиж, 4 тэнцэв

III

2019

Сербийн Нови-Сад

Mix for norms - third saturday 120

9 өргөөс 8 (норм 7)

7-2-0. 3 их мастертай тоглож 2 хожиж, 1 тэнцэв

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин