ОХУ-д 43 мянган га ой шатаж байна
2020-04-27

Орост гарсан ойн түймрийн хамрах талбай өнгөрсөн нэг хоногт 18 мянган га орчмоор нэмэгдэж, 43,1 мянган га болсон талаар Вести мэдээллээ. 

 

Оросын Агаараас ой хамгаалах газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, өнгөрсөн хоногт 213 ойн түймэр унтраасан бол 107 газарт ой шатсан хэвээр байгаа гэнэ. 

 

Гал түймрийн голомтын тоогоор Өвөр Байгалын хязгаар байгаа бөгөөд энэ бүс нутагт 17 мянган га ой шатаж байгаа аж. Эрхүү мужид 7,4 мянга га, үүний араас Хакаси, Буриад гал түймрийн голомтын хэмжээгээр тэргүүлж байна.

 

Гал түймэртэй тэмцэхээр 5000 гаруй хүн ажиллаж байгаа талаар Вести мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин