Үзмэр: Энхрий хүүхдийн дээл
4-27

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байгаа билээ. Уг цувралын өнөөдрийн дугаарт XX зууны үед холбогдох "ЭНХРИЙ ХҮҮХДИЙН ДЭЭЛ" үзмэрийг та бүхэндээ толилуулж байна.

 

 

Материал: Торго, зэс, төмөр, үнэгний арьс

 

Хэмжээ: Урт 36см*39см

 

Холбогдох он цаг: XX зуун

 

"ЭНХРИЙ ХҮҮХДИЙН ДЭЭЛ" үзмэр Монголчууд эртнээс үр хүүхэд тогтохгүй байх болон өвчин ороомтгой үед хүүхдийнхээ хүйсийг нь нууж хувцаслах, олон нөхөөст ба буруу энгэртэй дээл хувцас хийж өмсгөдөг уламжлалтай байжээ.

 

Эцэг эх нь хүүхдээ төрөхөд нь ламаас тусгайлан нэр залах, гурван жил айлд оруулахгүй байх, эсрэг хүйсний болон буруу энгэртэй баривч, дээл, хантаазыг өнгө өнгийн торго өөдсөөр дөрвөлжлөн зүйж хийж өмсүүлэх, цоохор дээл, лам дээл, түүнчлэн түнтгэр мөртэй "халх эхнэр дээл" зэргийг зориуд хийж, өмсгөж байсан нь энхрий хүүхдийн нас, хүйсийг муу бүхнээс төөрөлдүүлдэг дом, сүсэг бишрэлийн агуулгатай ажээ. Уг үзмэрийн хувьд дээлний энгэрээс гуулин мэлхий хонх, нум, зоос, үнэгний хоншоор зэргийг хэлхэж зүүжээ.

 

Энэхүү үзмэр нь Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
saihan uls saihan ulamjlaltai shyy
2020-04-27