COVID-19: Цуурхал тараасан этгээдийг хорих ялаар шийтгэж болзошгүй
2020-04-27

Сингапурын иргэнийг COVID-19 вирусийн цар тахлын талаарх цуурхал тараасан хэргээр шүүхээр болсон талаар тус улсын хууль сахиулагчид мэдээлснийг Regnum дамжуулжээ. 

 

"Хуурамч мэдээлэл тарааж байгаа хүмүүсийн эсрэг цагдаагийнхан зохих арга хэмжээ авна" хэмээн Сингапурын цагдаагийн газар мэдэгдсэн байна.

 

Мэдэгдэлд өгүүлснээр, Сингапурын 40 настай оршин суугч Фейсбүүк хуудсанд дөрөвдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хуурамч мэдээлэл тараажээ. Тэрбээр долоо хоногт ердөө хоёрхон өдөр дэлгүүр, зах ажиллах учраас нэн яаралтай хүнсээ нөөцлөх шаардлагатай хэмээсэн байна.

 

Энэ хуурамч мэдээлэл тараасныхаа төлөө тэрбээр гурав хүртэлх жилээр эрх чөлөөгөө хасуулах эсвэл 10 мянган сингапур доллар буюу 7000 ам.долларын торгууль хүлээж болзошгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Би:
Монголчуудын ихэнх нь шоронд хоригдож байхаар юм байна даа. Дандаа цуурхлаар амьд явцгаадаг улс.
2020-04-27