ВИДЕО: АН-аас сонгуульд бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн нэг ч хүн байхгүй
2020-04-27

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өндөрлөлөөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Б.Эрдэнэбат мэдээлэл хийв.

 

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр: 

 

-Цар тахлаас сэргийлэх тухай хуулийг хэлэлцэж байна. Коронавирусийг далимдуулсан хуулиа гэж харж байна.  Энэ хуультай холбоотой АН-аас ажлын хэсэгт зарчмын зөрүүтэй саналуудаа оруулахаар шийдвэрлэлээ.  Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зөрчилтэй хууль оруулж ирсэн гэж харж байна. Төсвийн тухай хуулийн зөрчилгүй байх. Мөн урьдчилсан байдлаар дөрвөн удаагийн саналыг Засгийн газарт хүргүүлсэн.

 

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт миний бие орж ирсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрх парламентын дархлааг бууруулахгүй байхад чиглэсэн байх ёстой. Сонгогчдын саналаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эгүүлэн татах ёстойгоос гишүүд бие биенийгээ бужигнуулж болохгүй хэмээн мэдээлэв. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Гадаадад байгаа иргэдийн зүгээс суугаа ЭСЯ руугаа хандаж байна.МАН гадаадад байгаа иргэдийн талаар арга хэмжээ авч байгаа боловч бүх хүнд тэгш хүрч үйлчлэхгүй байна. Үүнийг иргэд эсэргүүцэж өнөөдрийн байдлаар БНСУ-д суугаа Элчин сайдын яамны гадна иргэд суулт зарлаж байна. ОХУ, Энэтхэг, Туркт мөн ийм байдал гарч байгаа. Хил дээр ирсэн Монгол Улсын иргэнийг шалтгаан нөхцөлгүйгээр нэвтрүүлэх ёстой. Тиймээс үүнийгээ зарлаач. Монголд өнөөдөр  20 мянга гаруй зарагдаагүй байр, маш олон зочид буудал бий. Эдгээрийн урсгал зардлуудыг тооцоолж, гадаадад байгаа иргэдээ авчирч тусгаарлаач ээ гэдэг саналыг тавьж байна. Австралид байгаа иргэд өөрсдийнхөө мөнгөөр тухайн улсын онгоцоор эх орондоо ирье гэдэг саналыг тавьж байна. Ийм байдлаар иргэдээ яаралтай татах хэрэгтэй.  ОХУ-д байгаа оюутнуудын нөхцөл байдал хэцүү байна. Өртөг өндөртэй газар оюутнууд маань маш хэцүү байдалтай байгаа. ОХУ-аас ирсэн 20 гаруй оюутан шинэ коронавирусийн халдвар авсан. ОХУ-д суугаа Элчин сайдын яамны зуслан гэж байна. Тэнд нь тусгаарлалт хийж болно шүү дээ хэмээн мэдээллээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-АН-ын зөвлөл бүлэг байгуулах боломжгүй гэсэн тайлбарт хариу өгнө үү?

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Б.Эрдэнэбат:

 

-Сонгуулийн үр дүнгээр наймаас дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан. 2016 оны сонгуулийн үр дүнгээр АН есөн суудал авсан. Энэ сонгогчийн тоог хэн ч өөрчлөх эрхгүй. Манай бүлгээс хоёр гишүүн гараад бүлэг байгуулах боломжгүй болсон. Харин одоо О.Баасанхүү гишүүн орж найман гишүүнтэй болсон нөгөөтэйгүүр сонгуулийн үр дүнгийн 9 суудал одоо хүртэл хадгалагдаж байгаа учраас  АН-ын бүлэг үйл ажиллагаагаа сэргээх боломжтой.

 

-АН-ын зарим гишүүн сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж байна. Энэ асуудлаар нам дотроо ойлголцсон уу?

 

-СЕХ бие даагчдыг бүртгэх хуультай. АН-аас сонгуульд бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн нэг ч хүн өнөөдрийг хүртэл байхгүй. СЕХ УИХ-ын сонгуульд өрсөлдөх бие даагч болон улс төрийн намуудыг ирэх тавдугаар сард шийдвэрлэх хуультай. Тэгж байж хэн бие дааж нэр дэвших үү гэдэг тодорхой болно. Бие дааж нэр дэвших хүсэлтэй болон бодолтой хүмүүс Аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн болохоос биш тэд өнөөдөр  СЕХ-нд албан ёсоор бие даан нэр дэвшинэ гэдгээ илэрхийлээгүй.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зочин:
яасан их мөнгөтэй хүмүүс вэ. АН сонгуульд ялна гэж битгий горьдоо
2020-04-28
Энэ нэг таарсан 2 юум эргүүтэх юумаа олж яадхымаа одоохон шоронд орох гэж бж
2020-04-27
зочин:
дүлзэн
2020-04-27
Зочин:
Энэ хүмүүс солиорчихсон юмуу.Короннавирусын голомт болсон орнуудаас Монголчуудаа авчирах гэж төр засгийнхан чармайж байгааг ард түмэн мэдэж л байна.Зориуд гутаах аятай үг хэлж өөрсдийгөө гутаан доромилож суух хэрэг байна уу.
2020-04-27
Иргэн:
БААСХҮҮ ЖИНХЭН УРВАГЧ ДҮЛЗЭН , ЭХ ОРНЫ ДАЙНЫ ҮЕД ИЙМ ХОГ ШААРНУУДЫГ БУУДАЖ АЛДАГ ЮМ
2020-04-27
Zee:
Oimsnii yu suganii YC boljee.
2020-04-27