COVID-19: Гүржид озон эмчилгээг туршжээ
2020-04-27

Гүржид СOVID-19 вирусийн халдвар авсан дөрвөн өвчтөн дээр озон эмчилгээг туршжээ. Энэ талаар Тбилиси хотын Халдварт өвчний эмнэлгийн тэргүүн Тенгиз Церцвадзе мэдээлснийг Regnum агентлаг мэдээлсэн байна. 

 

Эмчийн өгүүлснээр, Батумид дөрвөн өвчтөнд озон эмчилгээ туршихад гурван хүн маш богино хугацаанд эдгэрчээ.

 

"Гурван өвчтөний вирус долоо дахь, ес дэх өдрөө устсан. Энэ чиг хандлага үргэлжилвэл үнэхээр гайхалтай" хэмээн Тбилисийн эмнэлгийн тэргүүн мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр , Гүржид вирусийн халдвар авсан хүн 13 өдрийн дотор эдгэрч байгаа, гэхдээ 2 сар орчим эмчлүүлж байгаа өвчтөн ч байгаа гэнэ.

 

Энд дуулгахад, Гүржид дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар COVID-19 вирусийн халдвар 486 бүртгэгдсэнээс 149 нь эдгэрчээ. Харин зургаан өвчтөн нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин