ОХУ: COVID-19 вирустэй тэмцэж буй эмч нарыг гадаадад үнэгүй амраана
2020-04-27

COVID-19 вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй Оросын эмч нарыг дэмжих үүднээс Грек рүү үнэ төлбөргүй амраана гэж тус улсын "Музенидес Трэвел" аяллын компанийн захирал Александр Цандекиди мэдэгджээ. 

 

Цандекидигийн өгүүлснээр COVID-19 вирустэй тэмцэж байгаа эмч нарын гэр бүлийнхнийг Грекийн арлууд болон эх газар дээр долоо хоног үнэ төлбөргүй амраах гэнэ. 

 

"Аяллын огноог Грек болон Орос дахь аялал жуулчлалын хоригийг цуцлахтай холбоотой нөхцөл байдал тодорхой болмогц тогтооно. Боломжтой үе ирмэгц Москва хотоос 25, Оросын бусад бүс нутгуудаас 25 эмчийг гэр бүлийнх нь хамт манай компани зардлыг нь гаргаж амраана" хэмээн мэдэгджээ.

 

Түүнчлэн энэ арга хэмжээг Ellinair агаарын тээврийн компани болон  BOMO Hotels  сүлжээтэй хамтран зохион байгуулж байгааг онцолсон байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Medrel orsuud:
Zov Wuhan d saihan amraahgui iy bat soup uugaad l.
2020-04-27
Zochin:
Manaix emch naraa nutagtaa amraana. Gadaad yamar gedgiig bygd medej bgaa.ayagyi bol emch nariig mini xulgailaad nuuchixaj magad.
2020-04-27
irgen:
jinhen buruu shiidver gadniihan horig tavigdsanch aigaad gadaad yavahgui…virus dor hayj 2 jil tarj yrjine
2020-04-27
gadaadad Covid avaachij taraah, tendeesee avah geed ersdel undurtei
2020-04-27