Ачааны машиндаа 110 кг дэрвэгэр жиргэрүү нууж хил нэвтрүүлэхийг завджээ
2020-04-27

 

Замын-Үүд дэх Гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2020 оны 04-р сарын 06-ний өдөр жолоооч Монгол улсын иргэн Г нь өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үл мэдэгдэх ургамлын үр гэх зүйлийг нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

 

Тухайн ургамлын үр нь Гаалийн Төв лаборторийн 2020 оны 04-р сарын 24-ны өдрийн шинжилгээний дүгнэлтээр дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үр гэж тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагад харъяалалын дагуу шилжүүллээ.

 

Shuud.mn
Сонин хачин