УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон ялыг хэвээр үлдээв
2020-04-28
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.

Shuud.mn
Сонин хачин
ял завшсан байна даа. энэ хуулиар өмнөх эрүүгийн хуулинд давтан үйлдсэн бол хүндрүүлэн авч үздэг байлаа. Одоогийн хуулиар хүчиндэх гэмт хэрэгт шийтгүүлсний дараа хүндрүүлэн үзэхээр болжээ. Иймд энэхүү гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан давтан үйлдлийг эрүүжүүлэх шаардлагатай байгаа нь харагдаж байна даа.
2020-04-29
ТЭНЭГ ХҮН ШҮҮ
2020-04-29