ВИДЕО: Пентагон үл танигдах нисдэг биетийн бичлэгийг ил болгов
2020-04-28

АНУ-ын Батлан хамгаалах яам албан ёсны цахим хуудсандаа "үл танигдах үзэгдлүүд"-ийг харуулсан гурван дүрс бичлэгийг байршуулжээ. Энэ талаар дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Пентагон мэдээлснийг CNN дамжууллаа.

 

Цахим хуудсанд байршуулсан нэг дүрс бичлэгийг 2004 оны 11 дүгээр сард хийсэн бол үлдсэн хоёрыг нь 2015 оны нэгдүгээр сард хийжээ. Эдгээр бичлэгүүд 2007 болон 2017 онуудад Пентагоны зөвшөөрөлгүйгээр интернетэд цацагдаж байсан талаар эх сурвалж мэдээлсэн байна.

 

Цэргийн онгоцноос хийсэн бичлэгүүд дээр нисч буй объектууд харагдах бөгөөд эдгээр нь онгоц, нисдэг тэрэг, бусад төрлийн нисэх төхөөрөмжийн алинтай нь ч адилгүй байгаа аж.

 

"Дүрс бичлэгүүд дээр ажиглагдах агаарын үзэгдлүүдийг урьдын адил үл танигдах зүйлс хэмээн тодорхойлж байна" хэмээн Пентагон мэдэгджээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 10 дугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яам болон To The Stars Academy of Arts & Science компани харь гаригийн биетүүдийг судлах гэрээ байгуулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Харь гариг биш ээ Хүн төрөлхтөн буюу бидний өмнөх үе
2020-04-29