Трамп: COVID-19 вирусийн төлөө Хятадаас хариуцлага нэхнэ
2020-04-28

АНУ бусад орнуудын адилаар COVID-19 вирус тархсаны төлөө Хятадаас хариуцлага нэхэх хэдэн төрлийн хувилбарыг авч хэлэлцэж байгаа талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, Герман улс БНХАУ-аас 30 тэрбум евро нэхэмжилж байгаа гэнэ. Харин АНУ үүнээс хавьгүй их нөхөн төлбөр тооцохоор зэхэж байгаа аж.

 

"Бид хувилбаруудыг судалж, Германыхаас хавьгүй их мөнгөний талаар ярилцаж байгаа. Гэхдээ одоогоор эцсийн шийдвэр гараагүй" хэмээн Трамп мэдэгджээ.

 

Мөн цар тахал эхлэхэд БНХАУ ямар үүрэг гүйцэтгэсэн талаар нухацтай судлана гэж Трамп онцолжээ.

 

Трамп цар тахлын төлөө Хятадаас хариуцлага нэхэх тухай анх удаа ярьж байгаа нь энэ биш. Өмнө нь тэрбээр БНХАУ цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ аваагүй эсвэл тоон баримтаа нуусан гэдэг нь тодорхой болвол Хятадыг хариуцлагад татна гэж мэдэгдэж байлаа.

 

Энд дуулгахад, Америкийн Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Питер Наварро Хятадыг COVID-19 илрүүлэх хуурамч /shuud.mn: оюуны өмчийн эрхийг зөрчин бүтээсэн / тестүүд илгээсэн гээд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж дөрөвдүгээр сарын 27-ны өдөр мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ард түмэн:
уханы лабориториос алдагдсан вирус гээ биз дээ угаасаа
2020-04-28
po:
Kill Bill sandrahdaa hytadruu dairlaa da kkk
2020-04-28
САЛААВЧ Л АВАХ БАЙХДАА
2020-04-28