COVID-19: БНХАУ-д халдвар авсан хүмүүсийн 93,6 хувь нь эдгэрчээ
2020-04-28

Өнгөрсөн хоногт Хятадад COVID-19 вирусийн халдвар авсан зургаан тохиолдлыг нэмж илрүүлсэн ч нийт халдвар авсан хүний тоо 10 орчим хувиар буурсан талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ. 

 

Шинээр илэрсэн зургаан тохиолдлын гурав нь зөөвөрлөгдсөн бөгөөд Хятадад зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдлын тоо 1639 болсон байна. Тэдгээрээс 1087 нь эдгэрчээ. 

 

Хятадад өвчний шинж тэмдэг илрэхгүй тохиолдлуудыг тусад нь бүртгэж байгаа бөгөөд ийм тохиолдол сүүлийн нэг хоногт 40 нэмэгдсэн бөгөөд 997 хүн ажиглалтад байгаа аж. 

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар 81 хүн эдгэрснээр нийт өвчилсөн хүний 93,6 хувь нь эдгэрсэн байна. Харин халдварын нийт тохиолдол 84,3 мянга болж 4642 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин