Д.Нарангэрэл: "АНУ-д нэг монгол иргэн COVID-19 халдвар авсан байна"
2020-04-28

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.28/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхий дахинд:

 

Япон улсад сүүлийн 24 цагийн байдлаар 172 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Харин нас барлат 407 болсноос 13 нь "Даймонд" хөлөг онгоцны зорчигч байна. Тус улсын зүгээс халдварын тархалтыг хяналтдаа бүрэн авч чадаагүй байгаа учраас хөл хорио тогтоосон хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй байгаа аж. 

 

БНСУ-д өчигдөр шинэ тохиолдол 12, нас баралт 1 бүртгэгджээ. Франц, Итали, Испани зэрэг улсад шинээр бүртгэгдсэн нас баралтын тоо дахин нэмэгдсэн. Халдварын тархалт ОХУ, Турк зэрэг улсад өндөр хэвээр байна.

 

АНУ-ын Нью-Иорк хотод сүүлийн 24 цагийн хугацаанд 337 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. АНУ-д амьдарч байгаа Монгол Улсын нэг иргэн COVID-19 халдвар авчээ. Улмаар Эрүүл мэндийн яамтай 119 дугаарыг тусгай утсаар холбогдон эмнэлзүйн зөвлөгөө авч байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад:

 

Тусгаарлах байранд 750 иргэн байна. Уг байранд 114 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Гэрийн тусгаарлалтад 856 иргэн байна. Эдгээр иргэнд 126 өрхийн эмнэлэг үзлэг, хяналт тавин ажиллаж байгаа. 

 

Ажиглалтын 21 хоногийн хугацаа дууссан ч биеийн байдал хүнд байгаа нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн. Уг иргэнээс COVID-19 халдвар илрээгүй. БНХАУ-ын Хөххотод хэвтэн эмчлүүлж байсан биеийн байдал хүнд нэг иргэнээ өчигдөр /2020.04.27/  татан авч, Замын-Үүдэд тусгаарласан. Тус иргэнээс сорьц авч ХӨСҮТ-д шилжүүлсэн байна.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Улсын хэмжээнд өчигдөр вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн төв хоёр лаборатори болон Дархан-Уул аймагт нээсэн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 12 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй" гэж мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Teneg avgai!
2020-04-28
Зочин:
АНУаас иргэдээ хэзээнээс татаж эхлэх вэ .
2020-04-28
Hi:
Olon khun avsan, Uursduuguu emchilj baigaa. bitgii sonin medeelel khiil dee!
2020-04-28