“Ханжоү-2022” Азийн наадмын барилга байгууламжийн 85 хувь нь 2020 онд баригдаж дуусна
2020-04-29

БНХАУ-ын Ханжоү хот 2022 онд Азийн зуны спортын XIX наадмыг зохион байгуулахаар сонгогдсон билээ. Тус наадмын уралдаан тэмцээн болон тамирчдын тосгоны зориулалтаар нийт 58 барилга байгууламжийг ашиглах бөгөөд үүний 42-ыг нь 2020 онд бэлэн болгох юм гэж “Шинхуа” агентлаг мэдээлэв.

 

Эдгээр барилга байгууламжийг бүтээн босгоход технологийн дэвшлийг ихээхэн ашиглаж буйг Наадмын зохион байгуулагчид өгүүлжээ. Тэмцээний бүхий л цэнгэлдэх хүрээлэн, ордон танхимыг 2021 оны гуравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Азийн зуны спортын XIX наадам 2022 оны есдүгээр сарын 10-25-нд Ханжоү хотноо болно. Ингэснээр Ханжоү нь Азийн наадам хүлээн авсан БНХАУ-ын гуравдахь хот болж байгаа юм. Бээжин 1990, Гуанжоү 2010 онд энэхүү томоохон наадмыг зохион байгуулсан түүхтэй. Зураг дээр: Азийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэн “Их лянхуа”, теннисний тэмцээн явагдах “Бага лянхуа” ордон

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин