Эх баригч, нярайн эмч,сувилагч үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр авна
2020-04-29

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар "Хөдөлмөрийн . . .хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд,нярайн эмч,сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр авах шийдвэрийг  гаргажээ.

 

"2016 онд сүрьеэгийн эмч,мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг,тасаг,амбулатори,тандалт судалгааны нэгжийн эмч,нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн,сувилагч,лаборатори болон рентген туяаны техникч,эм зүйч,ариутгагч,асрагч,үйлчлэгч нар 30 хувийн нэмэгдэл авах тогтоол гарсан" хэмээн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл цахим хуудасдаа нийтэлжээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Sarangerel gej debil ym medleg muutai uchraas emnelgiinhend bylduuchilj ner hund olj dahin IH d sanaarhaad baina daa.Zailaasai.
2020-04-29