ШУУД: Банкууд хүүгээ буулгаж, ашиггүй ажиллаж байгаа
2020-04-29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

 

-Банкуудыг мөнгөжүүлэх бодлого яваад байна. Ард түмний мөнгөн хөрөнгийг хамгаалалгүй яах вэ? Хэн гэдэг дарга нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг аваачаад тавьсан бэ? Коронаг далимдуулж байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

 

-Монголбанк 700 орчим тэрбум төгрөгийн бонд гаргаад банкуудаас хуралдаж байна. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээл, янз бүрийн өр тэглэх асуудал байхгүй. 

 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн: 

 

-Банкийг дэмжиж байгаа зүйл байхгүй. Банк харин ч хүүгээ 3 хувь буулгаж, ашиггүй ажиллаж байна. 1.1 сая гаруй зээлдэгч байгаа. 

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

 

10:20 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. 

 

 

Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын гишүүнээр элссэн. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөл 8 гишүүнтэй бүлэг байгуулах хэмжээнд хүрлээ" гэдгийг хэлээд УИХ-ын даргад албан бичиг гардуулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 8-иас дээш суудал авсан нам бүлэг байгуулах заалттай. УИХ дахь нам, гишүүд нэгдэж бүлэг байгуулах заалтгүй. Бүлэг байгуулах асуудлаар Тамгын газар судалж, тайлбар хэлээрэй гэв. 

 

Ингээд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Hudlaa huu buugaagyi
2020-04-29
ha d ga la m ji in hu u g bu u l ga
2020-04-29
Irgen:
Choijilsyren gedeg turiin nereer luivar hiij hurungujsun nuhruus gazar nutgaa avch hurungiig ne huraah heregtei.ene hyn Mongolian turiin ner hyndeer uuriiguu hurungujyyleh ajliig huuh yum Zogsooh arga bainauu
2020-04-29
Hudlaa huu buugaagyi
i want see sertipicated
2020-04-29