COVID-19: Буриадад халдварын тоо 271-д хүрчээ
2020-04-29

Дөрөвдүгээр сарын 29-ний лхагва гаригт Буриадын нийслэл Улаан-Үд хотод COVID-19 вирусийн халдвар авсан 90 настай өвчтөн нас баржээ. Түүнийг дөрөвдүгээр сарын тавны өдөр эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн уушгины хиймэл амьсгалын аппараттай байсан гэж Буриадын Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

 

Ингэснээр Буриадад вирусийн улмаас нас барсан хүний тоо дөрөв болсон байна. Харин халдвар авсан хүний тоо дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 271 болжээ. 

 

Тус улсад халдвар анх бүртгэгдсэнээс хойш нийтдээ 83 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 177 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин