Харцага, начин цолтнууд онлайнаар "барилдана"
2020-04-29

 

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Хамаг Монгол” студи хамтран 2020 оны 05 дугаар сарын 03 буюу энэ ням гарагт Монгол Улсын шилдэг харцага, начин цолтнуудын багийн халз барилдааныг онлайнаар буюу үзэгчгүй зохион байгуулах гэж байна.

 

Уг барилдаанд энэ цагийн идэр залуу хүчтэнүүдийн төлөөлөл болох Улсын харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Одгэрэл, М.Бадарч, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, Улсын начин Б.Амарзаяа, Ц.Одбаяр, Э.Даш, Б.Серик, Б.Орхонбаяр нар оролцох аж.

 

Халз барилдааныг үзэгч UNILIVE - 88, DDISH LIVE - 900 сувгуудаар зургаан мянган төгрөг төлж, шууд хүлээн авч үзэх боломжтой юм.Барилдааны орлогыг цар тахлын голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар болон Улсын онцгой комисст хандивлах аж.

 

Үзэгч та бүхэн энэ цагийн шилдэг харцага, начингуудын халз барилдааныг гэр бүлээрээ тухлан үзэж, сэтгэлийн цэнгэл эдлэн, дархлаагаа дэмжээрэй. 2020 оны 01 дүгээр сарын сарын 27-ноос хойш Үндэсний бөхийн заал, танхимын барилдаан зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаагийн онлайн халз барилдаан нь бөх сонирхогч үзэгч түмний хүлээлтэд нийцсэн барилдаан болж буйгаараа онцлогтой юм.

Shuud.mn
Сонин хачин
Өөр арга алгуу:
Энэнээс өөр арга байна уу
2020-04-29
Mask, bagtai l barildahgui yum bol naad chini naidvargui yum baina
2020-04-29
Онлайнаар барилдах гэж яадаг юм бэ? Хоёр бөх таарлаа гэж үзээд, нэг нь би тийм мэх хийлээ гэхээр нөгөө нь би тийм мэх хийж хариуллаа, тэгээд хаялаа гэх юм уу???
2020-04-29
On line-аар барилдах биш, барилдааныг дамжуулахыгаа хэлж байгаа биз дээ?
2020-04-29