COVID-19: Британи амиа алдсан эмч нарын дурсгалыг хүндэтгэв

Дэлхий даяар COVID-19 вирусийн цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээнд зогсож байгаа эмч нар бусдын амийг аврасан ч өөрсдөө амиа алдаж байгаа тохиолдол нэмэгдсээр байгаа юм.
Британид цар тахал эхэлснээс хойш амиа алдсан 82 эмнэлгийн ажилтан, 16 нийгмийн ажилтны дурсгалыг хүндэтгэн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Британийн оршин суугчид нэг минут дуугаа хураасан байна.
ВВС агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 11:00 цагт Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй британичууд COVID-19 вирусийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Гашуудах, хүндэтгэх ёслолыг Британийн үйлдвэрчний эвлэлүүдийн санаачилгаар зохион байгуулсан аж.
Арга хэмжээнд Британи даяар олон мянган хүн оролцсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ