WSJ: АНУ-ын эрх баригчид цогцос хийх 100 мянган уут нэмж захиалсан

Дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа улс орнуудын нэг нь АНУ юм.
Энэ улсад байдал ноцтойгоор эргэх болзошгүй тохиолдолд бэлтгэн цогцос хийх 100 мянган уутыг 5,1 сая ам.долларын өртгөөр нэмж захиалсан гэж The Wall Street Journal мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх нэмэлт захиалгыг Онцгой байдлын холбооны агентлаг дөрөвдүгээр сарын 21-нд өгсөн бөгөөд захиалгыг тавдугаар сарын дөрвөн гэхэд бэлэн болгох ёстой гэнэ.
Өмнө нь, энэ сарын эхээр АНУ-ын Онцгой байдлын холбооны агентлаг Пентагоноос COVID-19 вирусийн улмаас нас барсан хүмүүсийн цогцосыг хийх 100 мянган уут захиалж байжээ.
Энд дуулгахад, АНУ-д COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 1,06 сая давсан бол 61,3 мянга гаруй хүн аюулт өвчний улмаас нас барсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ