COVID-19: Илүүдэл жинтэй хүмүүс халдвар авч, нас барах эрсдэл өндөр
2020-04-30

COVID-19 вирусийн халдвар авсны дээр дагалдах хууч өвчинтэй бол нас барах эрсдэл 40 хувиар нэмэгддэг гэж ISARIC судалгааны байгууллагын судлаачид дүгнэснийг Daily Mail дамжууллаа.

 

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар, COVID-19 вирусийн халдвар авсан өвчтөнүүдийн 50 хувь нь нэг болон хэд хэдэн хууч өвчинтэй байсан гэнэ.

 

Үүний зэрэгцээ деменци буюу тэнэгрэл гэх сэтгэцийн өвчинтэй хүмүүс COVID-19 вирусийн халдвар авч нас барсан тохиолдол бусад төрлийн өвчинтэй хүмүүстэй харьцуулахад 39 хувиар их байжээ.

 

Таргалалттай хүмүүс вирусээр халдварлаж нас барах эрсдэл 37 хувиар их байгаа бол зүрх судасны өвчинтэй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барах эрсдэл 31 хувь их байгаа аж. 

 

Мөн чихрийн шижин, багтраа, бөөрний өвчинтэй хүмүүс халдвар авах, халдвараар үүсгэгдсэн өвчний улмаас нас барах эрсдэл өндөр гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин