Д.Нямхүү: Үүргийн онгоцоор ирэх хүмүүсийг онцгой анхаарч байна
2020-04-30

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн 213 оронд COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдэж 3.1 сая хүн өвчилж, 224 мянган гаруй хүн нас барж, 1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

 

Батлагдсан тохиолдлын тоогоор АНУ тэргүүлж буй бөгөөд тус улсад нийт 1 сая гаруй хүн өвчилжээ. Халдвар авсан иргэдийн тоогоор Испани, Итали, Их Британи, ОХУ, Герман, Турк, БНХАУ удаалж байна. АНУ-д 59 мянга гаруй хүн нас барсан бол Италид 27 мянга, Францад 23 мянга гаруй нас баралт бүртгэгдсэн байна.

 

Манай улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол 38-д хүрснээс 10 хүн эдгэрсэн эмнэлгээс гарсан бол ХӨСҮТ-д 28 хүн хэвтэн эмчлүүлж байна.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн шинээр нээгдсэн лабораторид хийсэн 133 хүний шинжилгээнд COVID-19 халдвар илрээгүй. Үүнийг нарийвчилж хэлбэл ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, Дорноговь аймгийн 31 хүний давтан шинжилгээг хийлээ. Мөн тандалтын зорилгоор цуглуулсан 46 сорьцноос вирус илрээгүй" гэж мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ААН ТИЙМ ҮҮ , САРАНГЭРЭЛ АВГАЙ АТААРХСАН БАЙНА , ӨӨРИЙНХ НЬ НЭР ХҮНД ШАЛАН ДЭЭР НЯМХҮҮ ЭМЧИЙНХ ӨНДӨР АВААД БАЙХААР ЗААЗ ГОШИН ШОГ
2020-04-30
Нямхүүгийн мэдээллийг сүүлийн хэд хоног 11 цагт дамжуулахаа больчихоод байна. Энэ юү гэсэн үг вэ? Короно-г монголчууд бүрмөсөн ялчихсан гэсэн үг үү? Эсвэл тийм мэдээлэл огтын хэрэггүй бөгөөд олон түмэн харанхуй манан дуунд төөрч явах хэрэгтэй гэсэн үг үү? Тэгвэл бөөгнөрч, жагсаал цуглаан хийхэд болох нь ээ???
2020-04-30
ААН ТИЙМ ҮҮ , САРАНГЭРЭЛ АВГАЙ АТААРХСАН БАЙНА , ӨӨРИЙНХ НЬ НЭР ХҮНД ШАЛАН ДЭЭР НЯМХҮҮ ЭМЧИЙНХ ӨНДӨР АВААД БАЙХААР ЗААЗ ГОШИН ШОГ
Zochin:
Ард түмэн болон Нямхүү дарга сайн байгаа шүү.
2020-04-30
Zochin:
Ene baidlaa xadgalax yum shy. Ard tymen xerendee l xicheej bn
2020-04-30
Зочин:
Эрхэлсэн ажилдаа эзэн болж чадаж байгаа цеехен хуний нэг нь !Гунбалай гэж нэг дурак ийм хунийг ажлаас нь зайлуулж ажил хийсэн дур эсгэж байв даа !Тэр Германаасаа корона аваад Нямхуу эмчээс аврал гуйгаасай билээ
2020-04-30
хөсүтийнхэн болон нямхүү эмчдээ амжилт хүсье улам сайн ажиллаарай та нар минь мундаг шүү
2020-04-30