Илон Маск: "Хүмүүст эрх чөлөөг нь эргүүлэн өг!
2020-04-30

COVID-19 вирусийн цар тахлын улмаас АНУ-д авч хэрэгжүүлж буй хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүд нь иргэдийн эрхийг зөрчиж байна гэж Space X компанийн ерөнхий захирал, ерөнхий инженер Илон Маск үзжээ. 

 

Түүнчлэн тэрбээр хөл хорионы горимыг зөрчсөн хүмүүсийг баривчлах гэсэн эрх баригчдын үйлдлийг шүүмжилсэн байна.

 

"Энэ бол фашизм. Энэ бол ардчилсан алхам биш, эрх чөлөөг боомилж байна. Хүмүүст эрх чөлөөг нь эргүүлэн өг" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Мөн хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас Тесла Калифорнид үйлдвэрлэлээ сэргээж чадахгүй байгаа гээд цар тахалтай холбоотой нөхцөл байдлыг бизнесийнхний хувьд "ноцтой эрсдэл" хэмээсэн байна.

 

Сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-д COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо нэг саяыг давсан бол 60 мянга гаруй хүн нас баржээ. Нөхцөл байдал хүнд байгаагийн улмаас АНУ-ын нутаг дэвсгэр даяар энэ сарын 11-нээс эхлэн хөл хорио тогтоосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнгө шүтсэн нийгмийн хамгийн новшийн төрх нь энэ л дээ. Угтаан бол хүний эрүүл мэнд амьд явах баталгаа нь коммунист нийгэмд хамаагүй илүү юм байна.
2020-05-01
тахалгүй ч манайх шиг байдалд ороогүйгээ аз гэж бод бүгд л гарч орцгоогоод дээр нь төрөөсөө мөнгө аваад байх чинь билээ
2020-04-30
t1
2020-04-30
Зочин:
Бизнесмэнүүд ашиг олж л байвал улсын эрх ашгаас өөрийнхөө эрх ашгийг дандаа дээр нь тавих юмаа. Тэрийгээ бас хүний эрх, ардчиллын ард нуухыг нь яанаа . Америк иймэрхүү улсаа боддоггүй амиа бодсон хүмүүсээс болж мөхөлрүүгээ ойртсоор л бна даа
2020-04-30
Цагаан шүхэрт:
Өөрийг нь хамгаалж байхад эрх чөлөө гэж балайрах хүн бас байдаг аж.
2020-04-30
Эрх чөлөөг буруу ойлгоод байна. Хал аорио харин ч хамгаалж байгаа гэдгийг ойлгохгүй тэнэг
2020-04-30
zochin:
teneg shaar be?
2020-04-30
Зочин:
Хүн эрхээ эдэлсэн бол үүргээ давхар хүлээх ёстой.
2020-04-30