М.Энхсайханыг цагдан хорьсон шийдвэрийг хэвээр үлдээв
2020-04-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020-04-23-ны өдөр шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл /2020.05.05/ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

 

Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд гаргасан. Шүүх бүрэлдэхүүн гомдлыг хянан хэлэлцээд М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

 

/19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх


1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах


1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
төмөр зам бариж болдоггүй юм байна таван толгойд хөрөнгө оруулалт хийж болдоггүй юм бна оросуудыг нүүрсээ зарж дуустал харин нэгнийгээ хилс хэрэгт оруулж шоронд бүү оруулаарай оросуудын явуулгаар
2020-05-01
Suuz bg heden hyanagchnar aziltai
2020-05-01
Янаг Ухна Хүрэлсүх:
Жүжиг ш дээ. Сонгууль дөхөөд ЖОНХУУ агаа бид хоёр чихээ хөдлгөж Монголд шударга ёс тогтоох гэж байгаа мэт жүжиг үзүүлж байна. Товчхон хэлэхэд Монголд ямар ч авилгач ял эдлэх ёсгүй. Харин Энхбаяр бол өөр хэрэг. Тэр хүнийг бид дахин шоронд илгээх болно.
2020-05-01
Зочин:
Ямар ч хүнд ял оноосохоор төлөвлөө вэ. Энхсайхан чинь одоо Монгол улсын эсрэг гадныхантай сүлбэлдсэн ганц хүн нь юм уу. Оюутолгойн гэрээ хийсэн хүмүүс бас энэ зүйлээр яллагдсан уу. Өөр л юм үнэртээдбайна даа.
2020-04-30
Teneg shiidver
2020-04-30
irgen:
buruu shiidver
2020-04-30