COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 297 болжээ
2020-04-30

ОХУ-ын Буриад улсад COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол нэмэгдсээр байна. 

 

Дөрөвдүгээр 30-ны 08.00 цагийн байдлаар тус улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан, COVID-19 вирусийн халдварын тохиолдол 297-д хүрчээ. Үүнээс 88 хүн эмчлэгдэн, эмнэлгээс гарсан бол дөрвөн хүн нас барж, 201 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж Буриадын шуурхай штаб мэдээлсэн байна. 

 

Өнөөдрийн байдлаар хавьтагчдын тоо 1064-д хүрсэн бөгөөд тэднийг бүгдийг нь шинжилгээнд хамруулжээ. Түүнчлэн голомтуудыг халдваргүйжүүлэх, хавьтагчдын тоог тогтоох, лабораторын шинжилгээ авах зэрэг тахлын эсрэг арга хэмжээг үргэлжлүүлэн авч байгаа гэнэ.

 

Дөрөвдүгээр сарын 30-ны өглөөний байдлаар эмнэлэгт 201 хүн хэвтэж байгаагаас 16 нь хүүхэд аж. Сэхээн амьдруулах тасагт насанд хүрсэн гурван өвчтөн эмчлүүлж байгаа бол сүүлийн нэг хоногт зургаан өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Буриад автономит улс ухаантай юм чинь улс дотроо хилээ хаачиж болмоор доо тал нь монгол гэн бол сэтгэмээр дээ
2020-04-30