COVID-19 вирус уушгинд үүрд үлдэж болзошгүйг Хятадын эрдэмтэд илрүүлжээ
2020-04-30

 

Хятадын эрдэмтэд нэгэн санаандгүй нээлт хийсэн талаар Комсомольская правда мэдээлжээ. Тодруулбал, халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдийн уушгинд COVID-19 вирусийн жижиг хэсгүүд амьдарсан хэвээр байж болзошгүйг Хятадын эрдэмтэд илрүүлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад 78 настай өвчтөн эмэгтэй COVID-19 вирусийн халдвар авч, бүрэн эмчлэгдээд эмнэлгээс гарсан ч удалгүй нас баржээ. Түүнийг эмнэлгээс гаргахын өмнө COVID-19 вирус илрүүлэх шинжилгээг гурван удаа хийсэн бөгөөд тухай бүрт хариу нь сөрөг гарч байсан гэнэ.

 

Гэтэл эмэгтэй эмнэлгээс гарсныхаа маргааш өдөр нь гэнэт нас баржээ. Улмаар задлан шинжилгээ хийхэд зүрхний шигдээсээс болж нас барсан нь тогтоогдсон байна. Гэхдээ нарийвчлан үзлэг хийхэд түүний уушгинд вирусийн жижиг хэсгүүд үлдсэн нь тодорхой болсон бөгөөд оношлуур үүнийг тогтоож чадаагүйн дээр өвчний шинж тэмдэг огт илрээгүй байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин