ФОТО: Намууд сонгуульд оролцох батламжаа гардлаа
2020-04-30

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийн баримт бичгийг нягтлан шалгасан хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн 15 нам, 4 эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргасан.  Хуулийн дагуу бүртгэгдсэн намуудад 4 дүгээр сарын 30, 5-р сарын 01-ний өдрүүдэд батламжийг тодорхой хуваарийн дагуу гардуулах юм.

 

Өнөөдөр АН, Эх Орончдын Нэгдсэн нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Их Эв нам, Зон Олны нам, Дэлхийн Монголчууд нам, Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/  тус тус  сонгуульд оролцох батламжаа гардлаа. 

 

Маргааш  МАН, Эх орон нам, Ардчилал шинэчлэлийн нам, ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ”, Ард Түмний Олонхийн Засаглал нам,  Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам тус тус сонгуульд оролцох батламжаа гардана. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
УИХ-ын гишүүн О.Содбилэг, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн асан, Ажнай группийн эзэн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарт багтаж ирсэн. ИРЭХ САРЫН 6-НД ТУСГААРЛАЛТААС ГАРАХ ТЭД СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨЖ ЧАДАХУУ? “Гадаадад гацсан О.Содбилэг, Ц.Цэрэнпцунцаг нар сонгуульд нэр дэвших боломжоо алдах уу” учир нь УИХ-ын гишүүн О.Содбилэг энэ жилийн УИХ-н сонгуулиар Орхон аймагт нэр дэвших бол, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг Завхан аймагт нэр дэвшин өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа юм. Хэрэв тэд өчигдрийн нислэгээр ирсэн нь үнэн бол 21 хоногт эмнэлэг бусад газарт тусгаарлагдаж, 14 хоног гэрээр тусгаарлагдах журамтай. Энэ журмаар тэд ирэх зургадугаар сарын 6-ын өдөр тусгаарлалтаас бүрэн гарна гэсэн үг юм. Харин улс төрийн намуудын энэ сарын 15 /2020.05.15/-ны өдөр нэр дэвшигчдээ тодруулах бол, ирэх зургадугаар сарын 24 ны өдөр УИХ-н сонгуулийн санал хураалтын өдөр юм. Сонирхуулахад, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн үйл явц хэвлэл мэдээллийн байгууллагуудад хаалттай, энэхүү үйл явдлыг зөвхөн ЦЕГ, МХЕГ-ын албан хаагчид иргэдэд шууд дамжуулан хүргэж байв.
2020-05-01
Pepsi:
Pepsi nii logotoi masktai namiig shuud demjlee haranhuigaar kkkk
2020-05-01