“Такадагава” дэвжээнийхэн эдгэрч, эмнэлгээс гарлаа
5-1

53 настай экс Акиношимагийн толгойлдог “Такадагава” дэвжээний зургаан хүн коронавирусаар өвчилж эмнэлэгт хэвтсэн билээ.

 

Ояката Такадагава, жүрёогийн Хакүёзан болон өөр дөрвөн сүмочийн хамт эмнэлэгт долоо хоног эмчлүүлээд бүрэн эдгэрчээ. Тэд бүрэн эдгэрч, шинжилгээгээр дахиж вирус илрээгүй тул эмнэлгээс гарлаа гэж Сүмогийн холбооны олон нийттэй харилцах албаны тэргүүн Шибитаяма ояката мэдэгдэв.

 

Харин дөрөвдүгээр сарын 8-нд эмнэлэгт очсон өөр нэг сүмоч хараахан эдгэрээгүй, эмнэлэгт байгаа юм. Мэргэжлийн сүмогийн Нацү башё тавдугаар сарын 10-нд эхлэх ёстой байсан ч коронавирусын улмаас Сүмогийн холбоо 14 хоногоор хойшлуулсан билээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Muugii:
Hend hamaatai uym !!! Heden mantuu yav l gej...
2020-05-01