COVID-19: Трамп Хятадыг дахин буруутгав
2020-05-01

Хятад улс COVID-19 вирусийн дэгдэлтийг хязгаарлан, тогтоон барьж чадах байсан ч энэ тал дээр анхаарч, шаардлагатай арга хэмжээ аваагүй гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

 

Түүний үзэж байгаагаар БНХАУ шаардлагатай арга хэмжээ аваагүйгээс эсвэл Хятадын тал халдварын дэгдэлттэй тэмцэх чадваргүйгээс дэлхий даяар цар тахал тархсан гэнэ. 

 

АНУ болон энэ улсын ерөнхийлөгч цар тахалд Хятадыг анх удаа буруутгаж байгаа нь энэ биш юм. Трамп БНХАУ-ыг цар тахлын талаарх тоон баримтыг нуун дарагдуулсан гэж хэдэнтээ мэдэгдэж байсан бол өнгөрсөн сард АНУ-ын Миссури болон Миссипи мужууд БНХАУ-ын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

 

Эдгээр мужуудийн эрх баригчид Хятадын Засгийн газар, Коммунист нам болон албан тушаалтнууд титэм вирусийн халдварын тухай үнэн бодит мэдээлэл гаргахад саад болсон, оршин суугчид SARS-CoV-2  вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барсанд Хятад улс буруутай гэж үзэж байгаа аж. 

 

Энэ мэдээлэл гарсны дараа, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мэдэгдэл хийхдээ Хятадаас хариуцлага тооцно, ихээхэн хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилж болзошгүй хэмээн онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин