"Сөүлийн онгоцноос таван сэжигтэй тохиолдол илэрч ХӨСҮТ-д тусгаарласан"
2020-05-01

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 217 сорьцонд /ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 74/ шинжилгээ хийхэд COVID-19 вирус илрээгүй. Харин Сөүл-Улаанбаатарын нислэгээр 271 зорчигч ирснээс таван сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д тусгаарласан" гэлээ. 

 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 02-ны  өдөр Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ. Энэхүү нислэгээр өндөр эрсдэл үүсэгж болох иргэд ирнэ гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү анхааруулж нөхцөл байдал хүнд байгааг онцлон хэллээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тусгаарлагдсан хүмүүс онлайнаар сонгууль өгье
2020-05-05
Онлайн сонгууль хийе
2020-05-05
ZOCHIN:
MUNGUTEI HUMUUS N YAHAV TENDEE UURD ULDSEN CH HARAMSAHGUI.GAGTCHUU HU HAMTLAG AA
2020-05-01
ZOCHIN:
HU HAMTLAGAA YAJ IIJ BGAAD AVCHIRSAN L DEERSHUU.
2020-05-01
ZOCHIN:
ER N BOL MEDEJIIN HUMUUSEE AVCHIREH N ZASAGIIN UUREGLDEE.AVILGACHIDIIG AVCHIRSANAAS MONGOL GEDEG NERIIG DELHIID TAMGALJ BGAA ZALUUSAA AVCH IRSEN N DEERSHUU.
2020-05-01
Ази ч яамай. Европоос л заахгүй баймаар бна. Маш их эрсдэлтэй.
2020-05-01
Хэнчбиш:
Сонгууль халдвар тараахгүй байх аа Харин соёолонгийн тоос л жинхэнэ замбараагүй юм болно доо Үндэсний баяр наадмыг цагаан сар шиг цуцлаж зөвхөн сумдын баяр наадмыг нэг өдөр нэгэн зэрэг хийцгээе Шадаор сайдад наадэм бодох зав алга
2020-05-01
Nnnnn:
Nohtsol baidal hund baina gedeg ni bugdiig helj baina. Bolomjgui ued deerees l shahaad baina gesen ug
2020-05-01
Сонгууль хийнэ хийхгүй гэж хуцаад байсан гаднаас мянга мянган коронавирусийн халдвартай хүн авчирч сонгуулиар санал авч халдвар тараах гээд байгаа юмуу
2020-05-01
5-ААС ИЛҮҮ ГАРНАА:
Халдвар алдаж л битгий гай болоорой. Нямхүү эмчээл хиймээр байна. ЭМЯ-хан ажлаа л хиймээр байна. Улстөржсөн авгайн үгийг дайгаад, пялдагадаад далжигнаад нэр хүндээ алдаад байх юм.
2020-05-01
ЗОЧИН:
ХҮРЭЛСҮХ СОНГУУЛИЙН ШОУ ХИЙЖ ГАДААДААС ВИРУС ИМПОРТЛООД БАЙХ ЮМАА, ОДОО АЧААЛЛАА ДИЙЛЭХЭЭ БОЛИЛОО ШҮҮ ДЭЭ?НӨГӨӨ СОНГУУЛЬ НЬ БОЛОХОО БОЛЬНО БИЗ. ХАМГИЙН ХҮНД НЬ ЭМЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД БАЙНА ДАА, ЗА ТЭГЭЭД ЭД НАР ХАЛДВАР АВААД ЭХЭЛБЭЛ СҮЙРЛЭЭ ГЭСЭН ҮГ. ХҮРЭЛСҮХ ОДОО БОЛИМООР ЮМАА, ХАТУУ Ч ГЭСЭН С. ЭРДЭНЭ БАРАГ ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ЮМ БИШ ҮҮ?? ХАЛДВАР ГАРВАЛ НӨГӨӨ ХҮРЭЛСҮХ НЬ АМЬ АМИА БОДООРОЙ, НАДАД ХАМААГҮЙ Л ГЭХ БАЙХДАА
2020-05-01