ШУУД: Лицензийн давхардлыг гаргахгүй байх хэрэгтэй
2020-05-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: 

 

БОАЖЯ хайгуулын лиценз авах саналыг нийтлэг байдлаар авдаг. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан батлах хугацаа дандаа наадам, цагаан сар, шинэ жилийн үеэр баталсан байдаг, сонин онцлогтой. Давхцаж лиценз олгосон өнгөрсөн үеийн алдаанаас энэ удаад гарах боломжтой. Лиценз авахдаа материал бүрэн бус нь хамаагүй өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг. Гэтэл нөгөө лицензээ цуцлах болохоор өмнөх шүүхийн шийдвэрээр маргаад байдаг. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Хууль хяналтын байгууллагууд давхцал дээр маргаан гарахад шийдвэрлээд явах хэрэгтэй. Лицензийн давхцлыг гаргахгүй байх хэрэгтэй. 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: 

 

-Чингисийн алтан ургийн бүх ноёдын үеийн олдвор байгаа бүсийг тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байна. Нөхөн сэргээгдэж байгаа байгалийн баялгийг зөв зохистой ашиглах хэрэгтэй. 2000 оноос хойш тусгай хамгаалалтай газар нутгийг хамгаалахдаа олон улсын байгууллагын анхаарлыг хандуулдаг байсан. Энэ ажлыг хамтарч хийх хэрэгтэй. 

 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин