Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч хоёр хүний аминд хүрэв
2020-05-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.04.27-04.30-ны өдрүүдэд нийт 834 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 550-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэн. Үүний 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  7 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.

 

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -6

 

  • Мөргөлдөх хэлбэрээр-9

 

  • Онхолдох хэлбэрээр-2

 

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-3

 

  • Мотоцикл, мопедтой мөргөлдөх-4 тус тус бүртгэгдсэн байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.04.27-ны өдрийн 15 цаг 38 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт айлын тоот хашаан дотор Ц жолоочтой Toyota Prius-20 маркийн автомашин  явган зорчигч 4 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад  нас барсан,

 

2020.04.27-ны шөнийн 22 цаг 00 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэр Замын-үүд Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замд   Kia Bongo маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, Kia Bongo  автомашинд зорчиж байсан 36-40 насны 4 иргэн шатаж, амь нас хохирсон,

 

2020.04.28-ны өдрийн 12 цаг 15 минутын орчим Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын амны асфальтан замд Honda insight маркийн О жолоочтой автомашин онхолдож, 48 настай, эрэгтэй Б гэмтэж, 43 настай эрэгтэй М-ын амь насыг хохироосон, Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер-2,59%/

 

2020.04.28-ны өдрийн 09 цаг 33 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй DT10 /E/ маркийн  тракторын жолооч 24 настай, эрэгтэй Д нь трактор, хашааны засвар хавчуулагдаж амь нас хохирсон,

 

2020.04.29-ний өдрийн 08 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын   1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 67 настай, эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  2 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн.

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 13,9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 3 дахин өссөн, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 25 хувиар өсч,  бүртгэгдсэн зам тээврийн осол 2,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна,  

 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн урин дулааны цаг ирж мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Novsh:
1 jil suuna ar gert ni saya togrog ogno hun amitnaar yariulaad tegeed l boloo doo
2020-05-02
Zurgaa tawiulahgui gj bodoj yavah hun bhgui. Hereg hiichihgui yumsan l gj bodno. Zam tevriin osol sogtuu jolooch l bish bol sanamsargui baidlaas uildegddeg hereg
2020-05-02
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Хэрэг үйлдсэн хүнийг нэртэй устай, зураг хөрөгтэй мэдээлж баймаар юм. Тэгвэл хаширана. Тэгэхгүй хэн тоох юм бэ.
2020-05-02
Zurgaa tawiulahgui gj bodoj yavah hun bhgui. Hereg hiichihgui yumsan l gj bodno. Zam tevriin osol sogtuu jolooch l bish bol sanamsargui baidlaas uildegddeg hereg
irgen:
sogtuugaar joloo barihtai hatuu temzehgui bainaa….hereg garsan hoino ni bish garahaas ni omno sogtuu umnuudiig ilryylehgui muu bainaa…hichneen hyn yhej bertej bainaa er ni
2020-05-01
zochin:
sogtuuruulah undaa hereglesen uedeeawto mashin joloodoj yawaad saatuulagdah yum bol mash hatuu arga hemjee awah estoi
2020-05-01