"Нэг минутад хоёр хүн ажилгүй болж байна"
2020-05-01

МҮХАҮТ-аас тавдугаар сарын 1-нийг “Ажлын байрны өдөр” болгон зарлаж, “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл энэ жагсаал олон нийт оролцоогүй бөгөөд COVID-19 халдварын улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүдийн ажлын байрны багаж хэрэгсэл ажилчдынхаа өмнөөс жагслаа. 

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Төр, засгаас цаашид эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол бидний тооцооллоор ажилгүйдэл 20 хувьд хүрнэ. Өөрөөр хэлбэл 240 орчим мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн үг. Үүний цаана байгаа өрхийн гишүүдийг тооцвол ядуурлын түвшин 50 хувьд орно. Хэрэв нөхцөл байдал иймд хүрвэл улс орны хэмжээнд маш том гамшиг нүүрлэнэ. Вирусийн хор хөнөөл гэж бий. Үүнээс ядуурлын хор хөнөөл илүү. Тийм учраас бусад улс орнууд вирустэй ч онц сайн тэмцэж байна. Мөн эдийн засагтайгаа ч тэмцэж байна. Аль альныг нь уялдуулж байж бид хямралыг давж чадна. 

 

Хувийн хэвшлийнхэн 100 хоног өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тэслээ. Дэлхийн судалгаагаар хувийн хэвшлийнхэн 28 хоногийн л санхүүгийн нөөцтэй байдаг юм байна. Тэгэхээр хувийн хэвшилтэй хамтдаа төр хүчтэй байж эдийн засгийн эрсдэлийг даван туулах ийм л гарц бидэнд байна. Тийм учраас төр засаг хувийн хэвшлээ зөв ойлгож ажлын байрыг хамгаалахын төлөө эв санаагаа нэгтгэе гэж энэхүү арга хэмжээгээр уриалж байгаа юм" гэв. 

 

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн "Халдварын улмаас хамгийн хүнд байдал орсон салбар бол аялал жуулчлал. Гэхдээ энэ салбар эргээд  хамгийн богино хугацаанд сэргэх боломжтой салбаруудын нэг. Тийм учраас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, сул зогсолт хийж байгаа цаг хугацааг ашиглаад шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх ажилд анхаарах хэрэгтэй. Цаашлаад зам тээвэр, нефтийн салбар хямралд өртсөн байна. Өнөөдөр гарч байгаа үр дагаврыг энэ төрлийн салбарууд 6-24  сарын хугацаанд амсана.

 

Тухайлбал өнөөдөр онгоц нисгэхгүй байгаагаас нефтийн салбар хямраад эхэллээ. Нөхцөл байдал дээрдээд буцаад олборлолт хийхэд асар их хугацаа ордог салбар. Сөрөг үр дагавар дараа жилээс гарч эхэлнэ. Энэ бүхэнд бид бэлэн байх ёстой. Дэлхийн улс орнууд олон экспортоос хамааралтай байдаг. Монгол улсад уул уурхайгаас өөр экспорт алга. Тиймээс бидэнд зөв бодлого, тооцоо хэрэгтэй байна.

 

Төр засгаас шийдвэр гаргаж байгаа ч шийдвэр оновчтой биш, удаан байна. Буруу ойлголцлоос болж дарга нар хоорондоо зөрчилдөж цаг алдаад байна. Цаг алдах тусамд 1-2 минутад 1-2 ажлын байр үгүй болж байгаа. Энэ байдал цаашид үргэлжилвэл байдал хүндэрнэ. Харамч хүн хоёр төлнө гэдэг үг байдаг шүү" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэнчбиш:
Үнээ саагаад сууж байгаа оюутан залууг харсан уу? Халдварын эрсдэлээс хол хөдөөд очиж түр ажил эрхлээ ч мөнгө авахгүй ч гэлээ ядаж нэг хонины махтай ирэх биш үү. Хийхгүй хүн шалтаг тоочдог
2020-05-03
Зочин:
Угаасаа дотооддоо дангаараа өөриийгөө түүхий эдээр хангаад явдаг үйлдвэрлэл байхгүй учираас энэ дууриамал үйлдвэрүүд дампуурах нь зүйн хэрэг мал аж ахуй газар тариалан эрхэлээд явбал таарна Дандаа гоншигнож улсаас нэг нэгнээсээ мөнгө гуйж байдгаа больцгоо
2020-05-02
Зочин:
Шуудан харилцаа, онлайн худалдаа лөөлөө болж байна даа
2020-05-01
irgen:
zov jagsaal boljee horionii yedee tohirson
2020-05-01