COVID-19: Австри хөл хориогоо цуцлав
2020-05-01

Австри улс шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй тэмцэх үүднээс гуравдугаар сарын 16-наас эхлэн хэрэгжүүлсэн гэрээс гарахад хатуу хязгаарлалтын арга хэмжээг цуцалж байгаа талаар тус улсын Нийгэм, эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яам мэдэгджээ. 

 

Хэдийгээр хоригийг цуцалсан ч 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байх, олон нийтийн газарт хүмүүсээс нэг метрийн зайд байрлах, олон хүн цугларсан газарт болон байшин барилга дотор амны хаалт зүүхийг зөвлөсөн байна. 

 

Мөн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон хэвээр байх гэнэ. 

 

Энд дуулгахад, Австри улс хөл хорионы арга хэмжээг сулруулах эхний шатанд дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн жижиг дэлгүүрүүд, барилгын болон газар тариалангийн багаж хэрэгслийг худалдаалах захуудын үйл ажиллагааг сэргээсэн. Харин хоёрдугаар шат буюу тавдугаар сарын хоёрноос эхлэн томоохон дэлгүүрүүд, үйлчилгээний салбарын байгууллагуудыг нээхээр төлөвлөж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өвлийн өнгөрсөн зураг яахав мэдээллийг нь уншаач эргүү дагзаа
2020-05-01
irgen:
shal hudlaa ovliin ongorson zurag tavichihsan
2020-05-01