"Коронавирусийн халдвар дотоодод гараагүй"
2020-05-01

 

Коронавирусийн халдвар дотооддоо гарсны улмаас Улсын онцгой комисс яаралтай хуралдаж гэсэн мэдээлэл сошиалд тархсан. Үүнд Засгийн газраас тайлбар хийсэн байна. 

 

"Улсын онцгой комисс хуралдаагүй. Дотоодод халдвар гарсан гэх мэдээлэл худлаа.Өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн урьдчилан сэргийлэх, шинжлэх ажлууд цаг, минут тутам хийгдэж байгаа" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсандаа тайлбар хийсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Яаж аз нь хаяхаараа 5 тэрбум хүнээс дөнгөж 3 хан сая хүн короно тусахад түүнд нь орчихдог байнаа.Цаана нь 4тэрбум497сая хүн короно тусаагүй явж л байнашдээ.Мөн ч азгүй заяа нь хаяжээ
2020-05-03
Чи яаж мэдэж бгаа юм. Өвдсөн хүн орж ирээд 2 сар шахам болоод өөрөө өвдсөнөөч мэдэхгүй эдгэчихсэн хойно нь л мэдэж бна ш дээ. Түүнийг илчилсэн сэтгүүлч бүсгүйг нийгмээрээ яасан их зүхнэ вэ. Хэлэх ч үг олдохгүй юм. Ард түмэн чинь цагаан цаас гэсэн үг чинь үнэн л юм бна.
2020-05-03
зочин:
белгиэс ирсэн хүн эдгэсэн гэсэн. Гэхдээ магадлалаар 0,0000001 хувь байсан ч гэсэн үүнийг маш нариййнаар шалгаж мухарласны дараа байхгүй гэж зарлах ёстой. ХӨСҮТ үүнд хариуцлага хүлээх ёсгүй. харин карантин зохион байгуулсан онцгойгийнхон сул ажилласан байна. Тэр хүнийг ирсэн даруйд нь тест авсан бол өнөөдөр бид сэтгэл амар суух байлаа. тэр хүн ч эсрэг биет үүсээд эрүүл болсон гэдгээ мэдээд авах ч байсан юм бил үү
2020-05-02
йц:
та нарт сонгуулиа явуулах нь чухал биздээ
2020-05-02