Улаанбаатарт 23 хэм дулаан байна
2020-05-04

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орж, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар салхи шуургатай байна.

 

2020 оны 5 дугаар сарын 4-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин