Өнжмөл өвс шатаж, 51 настай иргэн галд өртөж нас баржээ
2020-05-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлага 2020.05.03-ны өдрийн 16:58 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17:16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С /51 настай эрэгтэй/ өртөж нас барсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баттөмөр шилжүүлэн өгсөн байна.

 

Иймд  хуурайшилттай, салхи шуурга ихтэй энэ үед иргэд болгоомжтой байж үнс нурмаа таглаатай саванд хийж, хог, өнжмөл өвс шатаах зэргээр ил задгай гал түлэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

 

Түүнчлэн айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ovs shataahiig byr horih heregtei shdee yahaaraa dandaa ovs shataadag um be , ooroor ajillah heregtei shdee
2020-05-04