ОХУ-д вакцин гарах хүртэл зарим хязгаарлалтыг цуцлахгүй
2020-05-04

COVID-19 вирусээс урьдчилан сэргийлэх тарилга гарах хүртэл Оросын нутаг дэвсгэр дээр вирусийн тархалтыг хязгаарлах үүднээс авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын зарим арга хэмжээг цуцлахгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ. 

 

Оросын бүс нутгууд дахь нөхцөл байдлаас хамаарч хязгаарлалтын арга хэмжээг шат дараатайгаар цуцлах ёстой бөгөөд гэхдээ зарим арга хэмжээг өвчний тархалтаас сэргийлэх эм бэлдмэл гарах хүртэл цуцлахгүй байх ёстой гэж тэрбээр онцолсон байна.

 

"Олон нийтийг дархлаажуулах хүртэл Орост COVID-19 вирусийн хоёр дахь давалгаа, дахин нэг оргил үе гарах магадлалыг үгүйсгэх боломжгүй" хэмээн Михаил Мурашко "Россия 24" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Түүнчлэн бүх бүс нутгууд цагаа олж хариу арга хэмжээ авч чадаагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, ОХУ-д COVID-19 вирусийг илрүүлэх 4,1 сая шинжилгээ хийсэн бөгөөд тахал дэгдсэнээс хойш тус улсад нийтдээ 134 687 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 16 639 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 1280 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zov shdee manaih ch tegeh heregtei shal demii hodoo hot 2 iin hoorond yasanch ih yavdag um be ?!!
2020-05-04