COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 400-г давлаа
2020-05-04

Буриадад тавдугаар сарын дөрөвний өглөөний байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол 407 болжээ. 

 

Буриадын Шуурхай штабын мэдээлснээр, хоногт 34 халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Нийт халдвар авсан хүмүүсээс 105 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол дөрвөн хүн нас баржээ. Одоо Буриадын халдвартын эмнэлгүүдэд 221 өвчтөн эмчлүүлж байгаагийн 19 нь хүүхэд гэнэ. 

 

Халдварын тархалтыг хязгаарлах үүднээс голомтыг тогтоох, хавьтагчдыг илрүүлэх ажил үргэлжилсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар 1451 хавьтагчийг олж тогтоон, шинжилгээнд хамруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин