С.Амарсайхан: Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх төв барина
5-4

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Сүүлийн гурван сарын хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт коронавирусээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, халдварыг тархаахгүй байх, халдвар илэрсэн тохиолдолд нэн даруй хамгаалахад олон арга хэмжээ шийдвэрийг авч хэрэгжүүлж ирсэн. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа  авч үлдэх, иргэдээ ажилтай, орлоготой байлгах тал дээр  анхаарч ажиллаж байна. Дэлхий нийтээр  гаргасан шийдвэр тогтвортой явах дүгнэлт өгөх боломжгүй нөхцөлд  байдалд байна.  Тиймээс асуудлыг уян хатан, олны эрх ашгийг гүйцээх тал дээр хот шийдвэрээ гаргаж ажиллаж байгаа.  Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар, согтууруулах ундаагаар үйлчлэх шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг  нээсэн. Энэ захирамжийн хэрэгжилт эхлэхээс өмнө бүх аж ахуй нэгжүүдэд зөвлөмж, мэдэгдэл хүргүүлсэн. Харамсалтай нь аж ахуй нэгжүүд бэлэн биш байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд залуучууд халдвараас сэргийлэх,хариуцлагатай болсон гэж бид үнэлэлт дүгнэлт өгсөн. Гэвч дүгнэлт өөр байсан. Үйлчилгээний байгууллага, үйлчлүүлэгч аль аль талдаа бэлтгэл хангаагүй, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж зөвлөгөөг дагаж мөрдөхгүй байгаа учраас захирамжид өөрчлөлт оруулж Энэ байгууллагууд хэзээ аюулгүй, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.  Тухайн  цагт нь шийдвэрээ эргэж харахаар хязгаарлалт тогтоож байна хэмээн мэдээллээ.    

 

Дэлхийд коронавирусийн халдварт авсан хүний тоо  3562269-д хүрсэн байна.  Энэ нь өмнөх долоо хоногоос 569006-аар нэмэгдсэн үзүүлэлт. 248094 хүн халдварын улмаас нас барсан мөн өмнөх долоо хоногоос 41179 хүнээр нэмэгдсэн байна. 1153000 хүн эдгэрч  өмнөх долоо хоногоос 275680-аар  нэмэгдсэн байна. Бээжин хот онц байдлыг бууруулж олон нийтийн үйл ажиллагааны газруудыг ээлж дараатай нээж эхэлсэн байна. Итали улсад олон нийтийн газар амны хаалт зүүхгүй явж байгааг, хүн хоорондын зайг баримтлахгүй явж байгааг анхааруулж , сэрэмжлүүлсэн байна.  БНГУ-ын зарим хотуудад  олон нийтийн газрын үйл ажиллагааг нээж эхэлсэн аж.

 

Нийслэл хотын хэмжээнд 9951 км  гудамж, зам талбайг нийслэлийн захирагчийн ажлын алба,  холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч ариутгал халдваргүйтэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Нийслэлийн тохижилт үйлчилгээний компаниуд мөн ажиллаж байгаа. Нийслэлийн есөн дүүрэг, 173 хорооны  автомашин хүрэх боломжгүй газруудад  гар ариутгал хийж байна. 196600 гаруй ил задгай жорлонг ариутгасан. Цаашид энэ ажил үргэлжилнэ.

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар   хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөнд 122 гаруй ажилтан албан хаагчид хяналт тавиад ажиллаж байна. Өнөөдрийн тухайд  68141 авто машин орох, гарах хөдөлгөн хийсэн байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 920 төрийн албан хаагч, 1700 гаруй олон нийтийн цагдаа ажиллаж нийт 1400 зөрчлийг илрүүлж зохих арга хэмжээг авч ажиллажээ.

 

Нийслэл хотын хэмжээнд 850 орон байргүй иргэд байна. Тухайн иргэдийг тусгаарлах байранд байлгаж, ариутгал халдваргүйтлийн ажилд хамруулах, хооллох, хувцас хэрэглэлээр хангах, дэмжих  олон ажил зохион байгуулсан. Энэ 850 иргэний 84,6 хувь нь эрчүүд, үлдсэн 15,4 хувь нь эмэгтэйчүүд байгаа. Дунджаар 1,5 жил орон гэргүй амьдарсан иргэд байна.  18-45 насны иргэд 46 хувийг эзэлж байна. 60-аас дээш насны хүмүүс 9 хувийг эзэлж байна.

 

Засаг даргын дэргэдэх тусгай төвд 150 иргэн хамрагдаж үйлчлүүлж байгаа.  Орон байргүй иргэдэд зориулсан тусгай орон сууцыг барих ажлыг энэ долоо хоногоос эхлүүлж байна. 1905 м кв 250 хүнийг байрлуулах  хэмжээний зайтай нийгэмшүүлэх шинэ зориулалтын  байр барьж байгаа аж.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин