Ц.Ганзориг: Сургалтын төвүүдийг нэг удаад 10 хүртэл хүнтэй хичээллүүлэхээр нээнэ
2020-05-04

 

Улсын онцгой комиссын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв. 

 

-Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотой сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоосныг шат дараатай нээх шийдвэр гаргалаа. 1088 сургалтын төвөөс хэд нь шаардлага хангаж байгааг мэргэжлийн байгууллага тайлагнаад явна. Сургалтын төвийг нээхэд тодорхой шалгуур тавьж байгаа. Суралцагчдын биеийн халууныг үзэх, амны хаалт зүүх, ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах, нэг удаад 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллүүлэх, хоёр цаг тутамд агаар сэлгэх гэх мэт  зөвлөгөөг өгнө.  

 

Shuud.mn
Сонин хачин