"Путиныг илчилсэн" Нью-Йорк Таймс Пулитцерийн шагнал хүртэв
2020-05-05

2020 оны Пулитцерийн шагналын олон улсын үйл явдлын мэдээллийн төрөлд "Нью-Йорк Таймс" сонин "Владимир Путины дэглэмийн дээрмийг илчилсэн" нь нийтлэлээрээ хүртжээ. 

Энэ талаар Пулитцерийн шагналын зохион байгуулагчид мэдэгдсэн бөгөөд "Владимир Путины дэглэмийн дээрмийг илчилсэн, ихээхэн эрсдэлтэй, олон талт мэдээллийг гарган тавьсан" гэдгээрээ Америкийн сонин энэ шагналыг хүртэж байгааг онцолсон байна.

2020 оны шагналуудыг найман нийтлэл, дүрс бичлэг авсан бөгөөд Москвагаас захиалан Украины албан тушаалтны амийг хөнөөсөн, Болгарт бизнесмен Емельян Гебревийг хордуулсан, Ливи болон Төв Африкийн улсын зөрчилдөөн дэх Оросын ашиг сонирхол, Сири дэх эмнэлгүүд болон бусад иргэний объектуудыг Оросын агаарын хүчин бөмбөгдсөн зэрэг нийтлэл, бичлэгүүд байжээ.

Пулитцерийн шагналыг АНУ дахь сонин, сэтгүүл, сайтуудын төрөл бүрийн жанрын нийтлэлүүдэд олгодог. Шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацааг нэгдүгээр сарын 25 гэж тогтоосон байдаг тул өдгөө дэлхий дахины анхаарлын төвд байгаа цар тахлын талаарх сэдэв нийтлэлд тусгагдаж амжаагүй аж. 

АНУ-ын нэр хүндтэй, хүчирхэг хэвлэлүүдийн нэг бөгөөд хэвлэмэл болон цахим хэлбэрээр уншигчдад хүрдэг Нью-Йорк Таймс сонин жил бүр Пулитцерийн шагналаас олон шагнал хүртдэг уламжлалтай. Энэ жил олон улсын сэтгүүлзүйгээс гадна эрэн сурвалжлах сэтгүүлзүй , нийтлэл төрлүүдээр шагнал хүртсэн байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DO YOU NEED A URGENT LOAN BUSINESS LOAN TO SOLVE YOUR PROBLEM EMAIL US:
Бид зээл олгодог: Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд имэйлээр илгээнэ үү Санхүүжилт / Зээл / Зээл Бид бизнесийн тусгай хэрэгцээтэй бүх хүмүүст санхүүгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг и-мэйл хаягаар бидэнтэй холбоо барина уу: bullsindia187@gmail.com 5000 €-ээс 200.000 € хүртэл 200.000 € - 50.000.000 € хүртэл Асуултаа илгээнэ үү Баярлалаа
2023-06-13

irgen:
bygs esregeer oorsdiinh ni hiisen ajil amerik icheesee, hevleliinhen ni ulaan zaim archaagui luivarchid shdee
2020-05-05